Мессэжээр танилцаж, дээрэмддэг БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ илрүүлжээ

2018-05-11 15:18

          Иргэн М, О нар нь мессеж зараар үл таних залуучуудтай танилцаж энэ тавдугаар сарын 5-нд уулзсанаар энэ тэднийг 5-6 залуу бүлэглэн хүчирхийлж, зодож дээрэмдсэн хэрэг гарчээ.

 


         Уг гэмт хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж өмнө нь 14 удаагийн үйлдэлтэй 20-26 насны бүлэг этгээд үйлдсэн болох нь шалгалтын явцад тогтоогдсон байна.

 

         Өнгөрсөн жил гэхэд Баянзүрх дүүргийн 22-р дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кристал Таун” хотхоны байранд хүн барьцаалсан байж болзошгүй гэх дуудлагаар цагдаагийн бие бүрэлдэхүүн хэрэгтэнг баривчлах ажиллагаа явуулсан. Тодруулбал, 21 настай эмэгтэй М, 43 настай, эрэгтэй О нар нь фэйсбүүкээр танилцаж, улмаар уулзсан байна. Дараа нь эмэгтэйг иргэн О Тэрэлж рүү авч яван хүчиндэж, хэвтэрт ортол нь зодсон. Иргэн О нь хохирогч эмэгтэйг тус байранд хэвтэрт байлгаж, нийтдээ арав хоногийн турш хорьсон  хэрэг гарч шуугиан тарьж байсан юм. Яг ийм жишээ олныг  дурдаж болно.

 

         Иймээс олон нийтийн хэрэгсэл, цахим сүлжээг зөв зохистой хэрэглэж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг албаныхан анхааруулж байна.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.