Яам, агентлагийн албан тушаалтнуудын ХОМ-ийг зарлалаа

2018-05-11 16:10

        Өнөөдөр Улсын Их Хурлын харьяа байгууллага болох Монгол банк, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар болон Сангийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам зэрэг нийт 40 гаруй төрийн байгууллагын 10 мянга орчим албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газраас өөрийн цахим мэдээллийн сүлжээнд байршуулсан байна.


       Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хураангуй хэлбэрээр  нээлттэй ил тод байршуулснаар иргэд мэдээлэлтэй танилцах, хяналт тавих нөхцөл байдал сайжирч төрийн албан хаагчдын шударга байдлын түвшинд эерэг хандлага үүсэх, авлига, ашиг сонирхлын зөрчлийг арилгахад чиглэсэн үйл ажиллагааны явц дахь иргэд, олон нийтийн оролцоо сайжрах боломжтой юм.


       Энд нэмэхэд, Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдаж хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд нээлттэй мэдээлэх ажлыг Авлигатай тэмцэх газар үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.