Загасны орд: Мөнгөө БАНКИНД ХИЙ. Битгий үр

2018-05-12 13:28

ХОНЬ (3/21-4/19)

Мөнгө санхүү гэр бүлийн асуудал тулгарах үед яаран хариу үйлдэл хийхээс болгоомжил. Магадгүй дүр зураг ойлгомжтой болтол цаг хугацаа хэрэгтэй байж болох юм. Өөртөө итгэх итгэл зүрх зориг тань мохох юм бол өөртөө тодорхой зорилго тавьж хүчин чармайлт гарган сорилтыг даван туул. Мөнгөний зохицуулалтаа дахин харах хэрэг гарна. Магадгүй та орлого олох боломжоос гадна хэрэгцээгүй зугаа цэнгэлээсээ зардал хэмнэнэ.

ҮХЭР (4/20-5/20)

Хэл ам ихтэй байна. Хууран мэхлэгдэж магадгүй. Хүмүүсийн талаар буруу ойлголттой үлдэж болзошгүй. Хөндлөнгийн нөлөөнд автахаас болгоомжил. Энэ нь таныг сэтгэлийн дарамтанд оруулж бухимдуулж мэднэ. Түүнчлэн ажлаа өөрчлөх, ахиухан мөнгө олох зорилгоор үйл ажиллагааны өөр салбарт хүч сорихыг од эрхэс зөвшөөрөхгүй байна. Нэг бол та хууртагдаж хоцорно эсвэл итгэл найдвараа бүрмөсөн гээнэ.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Материаллаг шагнал, ашиг тусад анхаарлаа хандуулах нь таны хүссэн сэтгэл ханамжийг авчрахгүй. Магадгүй та хамгийн чухал гэж үздэг үнэ цэнээ өөрийнхөө дотроос хайн амьдралыг амталж эхлэх хэрэгтэй байх. Өөр хэн нэгэн хүний эрүүл мэндэд санаа тавих нь ихэнхи цагийг тань авч мэднэ. Зарим хүмүүс ойр дотныхоо хүнтэй уулзаж магадгүй. Танд одоо хэцүү байж болох ч иймэрхүү нөхцөл байдлууд нь амьдралд юу чухал болохыг зааж сургадаг.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Олон тооны гараг эрхэс нөлөөлж сурах мэдэх хүсэл тань нэмэгдэх болно. Та их зүйлийг бүтээхээсээ өмнө судалгаа шинжилгээ хийх нь зөв зүйтэй алхам болно. Таны үгийн сангийн баялаг, бичих чадвар уран сайхны мэдрэмж засрах юм байна. Шинэ зохиол, өдрийн тэмдэглэл бичиж эхлэн өөрийн оюун бодлоо хойч үедээ үлдээнэ.

АРСЛАН (7/23-8/22)   

Өнөөдөр хүслээ илэрхийлэх боломжтой. Гадаадад аялах боломж гэнэт олдох бөгөөд үүнийг мэдэхээсээ өмнө өөр төлөвлөгөөтэй байна. Гадаадад амьдардаг эртний найз хамаатан садан дээрээ гэнэт зочилбол тэдний сонирхолтой яриаг сонсож их юм мэдэж авах бөгөөд магадгүй тэнд амьдрах хүсэл төрнө. Өнөөдөр ганц бие арслангууд тун санаандгүй газар сэтгэл татам хүнтэй уулзана. Дэлгүүр хэсэж өөртөө шинэ хувцас худалдаж ав.

ОХИН (8/23-9/22)

Найз нөхөд тань хэрэгтэй зүйлээр туслах учраас тусламж гуйхаас бүү эргэлз. Төлөвлөгөө санаснаар бүтэх бөгөөд жижиг төслөөс ч санхүүгийн хувьд амжилттай байж чадна. Импорт экспортын худалдааны чиглэлээр ажиллавал сайн байна. Харин импортын гаалийн татвар журмыг сайтар ойлгосон байх хэрэгтэй. Хувийн амьдралдаа анхаарч, бүтээлч байдлыг тань хөгжүүлэх боломжийг бүү алд. Ганц бие бол өнөө орой сонирхолтой, сэтгэл татам хүнтэй танилцана.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Өнөөдөр удирдлагын байр суурьд дэвших боломжтой бол ажилдаа маш сайн анхаар. Ялангуяа бусад ажилчдаас нэмэлт тусламж авах хэрэгтэй бол. Танд ядаргаатай гэрийн ажлаа эсвэл ажилтай холбоотой төсөл төлөвлөгөөгөө өргөжүүлэх хангалттай их эрч хүч байгаа. Өдөр бүрийн нэг хэвийн үүрэг хариуцлагандаа өөрчлөлтийг эхлүүлснээр энэ нь эерэг үр дүнг авчирна. Танд өөрийн мэргэжлээрээ урагшаа явахад тань түлхэж өгөх шинэ арга барилыг сурах боломж байгаа. Шинэ амлалт тань таныг зөв газраа зөв цагтаа байгуулах болно.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Нийгмийн харилцаа таны алдар нэр боломжийг өргөсгөх тул таны шат ахихад тусалж байгаа хүмүүст их цаг зарцуулж байгаадаа өөрийгөө бүү зэмлэ. Таны чадварыг хүлээн зөвшөөрөхгүй байж болох ч хүмүүст өөрийн ямар олон авъяас чадвартайг батлах үеийг та бүү алдаарай. Дотнын хүн тань маш найдваргүй итгэлгүй байдлыг мэдэрнэ. Учир нь тэр хүн тань тоогдохгүй, үл ойшоогдож байгаагаа мэдэрнэ. Энэ өдрийг далимдуулаад алдаагаа засч харьцаагаа сэргээ.

НУМ (11/22-12/21)

Тэнгэр огторгуй өнөөдөр таны талд. Ямар нэгэн үл мэдэгдэх хүчин зүйлс таны хэрэгцээг хангана гэдэгт эргэлзэх хэрэггүй. Эдгээр нь ашиг тустай замд хүргэнэ. Хосуудын ирээдүйн амьдралын төлөвлөгөө ба бизнесийн харилцаа бүгд сайн байна. Анхны судалгаанд анхаарал болгоомжтой бай. Ганц бие хүмүүс ойр орчмоосоо шинэ хосоо олж магадгүй. Энэ хүн тантай өмнөх хайраас тань илүү таарч тохирох хүн байна. Хэтэрхий сохороор яваад хажуудаа байгаа хүнээ олж хараагүйдээ өөрийгөө гайхахад хүргэнэ.

МАТАР (12/22-1/19)

Ирж буй амралтын өдрүүдэд олдох завшааныг ашигла. Амьдралынхаа санаснаар болохгүй байгаа зүйлүүдийг хяналтдаа авахад тун тохиромжтой цаг. Эерэг өөрчлөлтүүд хийх арга зам өмнө чинь байна. Амьсгаагаа даран хүлээж бай. Энэ үед давамгайлан захирагч хамтрагч эсвэл найзынхаа хяналтаас гарахад амархан байх болно. Биеэ даасан эрч хүч дүүрэн давалгаа таныг нөмөрч үйл хөдлөлд зоригжуулна. Хэрэв та ямар нэг сонгуульд оролцож байгаа бол сонгогдох боломжтой.

ХУМХ (1/20-2/18)

Хэрвээ та гэр орноо өөд нь татаж засвар хийж байсан бол энэ бүхнээ одоо дуусгана. Та хана туургаа өнгө зохицуулан будаж, хөшгөө солих зэргээр тав тухтай байдлыг нэмэгдүүлж чадна. Цэцэрлэгтээ зориулан хэрэгтэй зүйлийг захаас худалдан авч чадна. Хэрвээ танд ямар нэгэн санаа зовох зүйл байгаа бол энэ бүхнээ бусдад ярь. Тэд танд хэрэгтэй хариултыг хэлж өгч чадна.

ЗАГАС (2/19-3/20)

Урам зориг өгнө. Ажил үүргийг тодорхой ойлгож хэрэгжүүлэх нь цаашдын хүндрэлийг багасгах боломж юм. Таны анхаарал мөнгөн дээр, түүнийг хэрхэн бий болгох, зарцуулах дээр төвлөрнө. Даатгалаас төлбөр авах эсвэл таны хамтрагчийн цалин хангамж нэмэгдсэнээр та нилээн мөнгө хуримтлуулна. Урьдынхаараа байж, мөнгөө банкинд хий. Битгий үр. Гэртээ зочид урьж дайлах нь хэмнэлттэй, гадуур зарцуулалтаас хамаагүй дээр байна.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.