“Инновацийн үзэсгэлэн-2018” болж байна

2018-05-12 13:51

       Нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газраас зохион байгуулж буй "Инновацийн үзэсгэлэн-2018" тавдугаар сарын 11-нээс 12-ны өдрүүдэд 11:00-18:00 цагийн хооронд "Улаанбаатар чуулга"-ын байранд болж байна.

 

 

      Инновацийн нээлттэй үзэсгэлэн нь их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний болон бизнесийн байгууллага, үйлдвэр аж ахуйн газрууд, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод зэрэг өргөн цар хүрээг хамарч буйгаараа онцлогтой.

 

      Үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, тэдгээрийн дэргэдэх гарааны компани, лаборатори, төрийн бус байгууллага, өндөр технологийн компанийн төлөөлөл болсон 60 гаруй, эрдэм шинжилгээний 13, төрийн 6, хувийн хэвшлийн 41 байгууллага тус тус оролцох юм. Үзэсгэлэнд уг байгууллагууд Инновацийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, Мэдээллийн технологийн бүтээгдэхүүн үйлчилгээ, Төрийн үйлчилгээний инноваци, Нийгэм, соёлын инноваци, Гоо сайхны, эм, био бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүн, Инновацийн дэд бүтэц, Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болох нийт долоон чиглэлийн 200 гаруй инновацийн бүтээл, бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд дэлгэн харуулахаар төлөвлөжээ.
Хоёр өдөр үргэлжлэх тус үзэсгэлэн нь инновацийн талаарх хязгаарлагдмал ойлголтыг өөрчлөх үүднээс мэдээллийн технологи, нийгэм, соёл, төрийн үйлчилгээний инновацтай бодитоор танилцах боломжийг олон нийтэд олгоно. Түүнчлэн энэ үеэр шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд амжилттай хэрхэн нэвтрүүлэх талаар маркетингийн зөвлөгөө өгөх юм.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.