ХИЛЭНЦИЙН ОРД: Өөрт таалагддаг хүмүүстэйгээ сайхан орчинд зоог барь

2018-05-13 11:28

ХОНЬ (3/21-4/19)

Хуучны найзуудтайгаа ярилцаж өөрсдийн харилцаагаа сэргээхийг хичээ. Хэрвээ та яг одоо бизнесийн ажлаар хол явах гэж байгаа бол энэ аялал гайхалтай аялал байх болно. Хайр дурлалын харилцаа зөвшилцөлд хүрнэ. Та хоёр хэрэв тусдаа амьдардаг бол хэн хэн нь хэнийдээ нүүж ирэх талаар ярилцах хэрэгтэй. Та хоёр ямар асуудал дээр санал нэгддэг мөн ямар нэг маргаантай зүйлд хэрхэн хандаж харилцан буулт хийдэг талаар олж мэдэхэд одоо л хамгийн тохиромжтой үе.

ҮХЭР (4/20-5/20)

Эрч хүч тань аливааг гүйцэтгэж чадах урам зориг хайрлах бөгөөд ажил олгогч тань үнэлэх болно. Хүсч буй зүйлээ гуйхаас бүү эмээ. Нөхөр эсвэл эхнэрийн талын хамаатантайгаа харьцаж байгаа бол илүү аядуу арга хэрэглэх хэрэгтэй. Үгүй бол эрээ цээргүй гэсэн сэтгэгдэл төрүүлэх учраас чадах хирээрээ мэдрэмжтэй бай. Хайртад чинь таалагдана. Холоос таатай мэдээ ирж таныг тайвшруулна. Эсрэгээрээ эцэг эх хайртай хүмүүстэйгээ холбоо барихгүй удаж байгаа бол өнөөдөр уулз. Шүүхийн заргаас болж эхнэр нөхрүүд муудалцана. Та хоёр энэ талаар ярилцаж үнэ байдал сэтгэл хөдлөлийнхөө заагийг тодорхойл.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Ихэнх тань тэмцээн уралдаанд оролцоход үргэлж бэлэн байдаг. Гэхдээ ихэвчлэн нөхөрсөг найрсаг хэв маягтайгаар оролцохыг илүүд үз. Хэрвээ гэртээ үлдэхээр шийдсэн бол дотоод хүнтэйгээ ярилц. Шаардлагатай гэж үзвэл бусдаас дэмжлэг ав. Хичээсний эцэст амжилтанд хүрэх хэдий ч хэтэрхий бэрхшээлтэй зүйлстэй бүү орооцолд.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Та нарын ихэнхийнх нь толгой гэгээлэг бүтээлч санаа төлөвлөгөөнүүдээр дүүрэн байна. Хэдий тийм боловч сэтгэлийн хөөрөл тань энэ өдрийг замбараагүйдэлд хүргэж уян зөөлөн хандлагыг тань алга болгох талтай. Өдөр бүр хийдэг гэрийн ажлаа хойшлуулах гэсний хэрэггүй бөгөөд зэрэг зэрэг юм хийх гэвэл таагүй үр дүнд хүргэж мэднэ. Мөнгөтэй холбоотой асуудалд ахиц гарах ба хайртайгаа ажлынхаа урт хугацааны зорилго амлалтаа хэлэлцсэнээр цаашид илүү амархан байх болно.

АРСЛАН (7/23-8/22)   

Таны амьдралд танаас насаар ахимаг эсвэл өндөр албан тушаалтай хүмүүс орж ирнэ. Хүүхэд хүмүүжүүлэх асуудал босч ирнэ. Хэдийгээр та зав зай муутай ч хүүхдүүдтэйгээ ярилцаж, тэдний амжилтыг магтаж, алдаа дутагдлыг нь хатуу шүүмжлэх цаг зав гарга. Хүүхэдтэй харьцах нь таныг ч хувь хүний хувьд хүмүүжүүлнэ. Өөрийн алдаа дутагдлаа ч хүүхдийнхээ нүднээс далдуур засаж байхыг бод. Гэхдээ энэ үдэш үдэшлэг, цэнгээнд явахад муудах зүйлгүй.

ОХИН (8/23-9/22)

Өнөөдөр ганцаар байх нь танд ашигтай. Олон туршилт, санаа зовоосон асуудлыг даван туулсны дараа үүдээ түгжиж, утсаа салгаад ганцаар амрахыг хүснэ. Юу хийх нь чухал бус. Ном унш, сэтгүүл эргүүл, савангийн дуурь үз. Гол нь ганцаар байж оюун санаагаа цэгцэлж, ажлын үр дүнгээ дүгнэж шинэ ажил төрөлдөө бэлтгэ.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Таны уран бүтээлч чадвар нилээд өсөх бөгөөд энэ нь таныг хүмүүст таниулахад туслах болно. Өнөөдөр гэр орондоо засвар хийхэд маш таатай өдөр байх болно. Хэрвээ та аль хэдийн гэрээ тохижуулаад эхэлсэн бол таны ажил цаашаа маш ахицтай үргэлжлэх болно. Та гэртээ өөрийн гараар засвар хийх байгаа бол гэр бүлийнхнийхээ тусламжийг авахыг хичээ. Ингэснээр та үнэтэй ажилчид хөлсөлж авалгүйгээр гэрээ хямд төсөр үнээр засварлаж, үр дүнд нь та сэтгэл хангалуун байх болно.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Өөрт таалагддаг хүмүүстэйгээ сайхан орчинд өдрийн зоог барь. Таны бие сэтгэл дахин шинээр төрсөн мэт сэтгэгдэл төрж урдаа юу ч тулгарсан туулаад гарах хүсэл зориг танд байна. Харин эрүүл мэндийн асуудал таны хувьд нэн тэргүүнд тавигдаж эхлэх бололтой. Зүгээр сууж биеэ зовоохын оронд эмчид хандан ямар арга хэмжээ авах шаардлагатай гэдгийг асуу. Дотоод сэтгэлийн зовнил шаналлын улмаас бие сэтгэл хямардаг тул цаг алдалгүй мэргэжлийн хүнд хандаарай. Өнөөдөр орой үдэшлэгт явахад тохиромжтой. Түүнээс гадна хайртай хүнтэйгээ хамт сайхан зүйлсийг мөрөөдөн ярилцаарай.

НУМ (11/22-12/21)

Бодит байдлыг бодитоор нь хүлээж авч чадвал таны амьдрал нэг их саад бэрхшээлгүйгээр аясаараа үргэлжилсээр байх болно. Харин таны барьж байгаа дэглэм үр дүн сайнгүй мэт санагдаж байгаа бол өөрчил. Тэгээд биеийн хөдөлгөөний дасгал хийгээд үзэхийг зөвлөж байна. Дасгал хийх нь сэтгэл санааг тайвшруулах булчин чангаруулах эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэх биеийн эсэргүүцлийг нэмэх илүүдэл жинг хасах зэрэг олон сайн талтай. Хамгийн наад зах нь та өдөр болгон гадуур гарч явганаар алхвал бие сэтгэлд эерэгээр нөлөөлж ирэхийг анзаарах болно.

МАТАР (12/22-1/19)

Элдэв янзын цуу үгнээс болж айх хэрэггүй. Та өнөөдөр маш азтай байх бөгөөд бизнесийн салбарт амжилттай байх болно. Удирдлага тань танаас зөвлөгөө авахыг хүсэх бөгөөд танд өөрийн чадвараа харуулах боломж өгнө. Тайван байж мэддэг зүйлээ харуул. Үр дүнд нь та сэтгэл хангалуун байх болно. Урт хугацааны төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулснаар таны ажилд сайнаар нөлөөлөх бөгөөд даргадаа тушаал ахихыг хүсч байгаагаа ойлгуул. Магадгүй та ажлаа орхихыг ч хүсч болох юм. Бизнесийн салбараа өргөжүүлбэл ихээхэн ашиг олох бөгөөд санхүүгийн асуудлаа сайтар зохицуулах хэрэгтэй.

ХУМХ (1/20-2/18)

Од эрхэсийн зүгээс таны санхүүг сайжруулах гайхалтай хүчин чармайлт гаргаж байна. Өөрийн зөн билэгтээ анхаарал хандуул. Та бизнесийн асуудлаа шийдэхдээ ойр дотны хүмүүс болон гэр бүлийн гишүүдтэйгээ ярилцсаны дүнд шийдвэр гаргаарай. Сэтгэлд тааламжтай гэнэтийн бэлгүүд гарч ирж байна. Таны хайртай хамтрагч эсвэл шинэ танилын аль нэг нь таныг явахыг хүсэхгүй байгаа газар руу чинь аваачиж магад. Хэрэв та санаа зовнилоосоо ангижирч чадвал цагийг гайхалтай өнгөрөөх болно.

ЗАГАС (2/19-3/20)

Өнөөдөр хэн нэгэнд мэдэгдчих гээд байгаа асуудал байвал нууц тактик, толгой эргүүлэм аргаас аль болох зугтахыг хичээ. Эцэг эх болон хамт ажилладаг хүмүүс тань таны замд саад болж мэдэхээр байна. Од эрхэс таны аялах дуртай талыг чинь улам өдөөж өгөх ба та аялаж байхдаа хайр сэтгэлтэй ч учирч мэднэ. Хамгийн түрүүнд толгойд тань өдөр тутмын хийдэг зүйлээсээ хол байж романтикаар өнгөрөөх төлөвлөгөө орж ирнэ.

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.