ӨВСӨӨР ШҮЛХИЙ ДАМЖСАНЫГ тогтоожээ

2018-05-13 18:30

 

 

 

    2018 он гарснаас хойш Монгол Улсын 12 аймгийн 42 сум, нийслэлийн нэг дүүрэгт шүлхийн халдвар бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм хэрэгжүүлжээ.



 

    Мал эмнэлэг, үржлийн газраас гаргасан мэдээгээр 614 өрхийн 7634 толгой мал шүлхий өвчний эмнэл зүйн шинж тэмдэгтэйгээр өвчилж, үүнээс 5798 толгой малыг зориудын устгалд оруулсан байна.

    2018 оны тавдугаар сарын 5-ны байдлаар Архангай аймгийн Хотонтын сум дамнасан голомт /Хотонт, Өгийнуур/, Ихтамир, Өвөрхангай аймгийн Өлзийт, Зүүнбаян-Улаан сум зэрэг нийт хоёр аймгийн таван суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна.

    Шүлхий өвчний талаар Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуягаас тодруулахад “Малын гоц халдварт шүлхий өвчин өмнөх жилүүдийнээс илүү их тархсан. Шүлхийтэй тэмцэх үндсэн хоёр аргыг орхигдуулаад байгаа юм. Энэ нь хорио цээрийн дэглэмийг стандартын дагуу хэрэгжүүлж чадаагүй байгаа нь гол асуудал болоод байгаа юм. Өнгөрсөн онд зуншлага муу байсан. Дундговьд л гэхэд 13 аймгийн 900 гаруй мянган мал оторлосон. Энэ үеэр хорио цээрийг бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүй. Хоёрдугаарт, өвсөөр шүлхий дамжсаныг мэргэжлийн байгууллага тогтоосон тул улсын нөөцөөс өвс тараадгийг зогсоосон. Цаашид вакцинжуулалтыг дөрвөн жил дараалан хийвэл дахин шүлхий дэгдэхгүй” гэв.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

williams owen /197.211.61.53/

2018-05-14 07:36

ЗӨВЛӨЛИЙН ЗАХИРГААНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ Сайн байна уу? Таны санхүүгийн хэрэгцээ Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 100,000.00 хамгийн багадаа $ 100,000,000.00, хамгийн тохиромжтой 3 жилийн хүүтэй 18years болон түүнээс дээш жилүүдэд олгодог. Бидэнтэй холбоо бариарай fundsservice0@gmail.com Бизнесийн зээл хэрэгтэй юу? Та хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахыг хүсч байна Та дахин санхүүжилт хүсч байна уу? Та моргейжийн зээл хэрэгтэй юу? Бизнес эхлүүлэхэд маш их нөөц хэрэгтэй юу? санал эсвэл өргөтгөл Итгэл, санхүүгийн дарамтаа алдсан гэж та бодож байна уу? Бизнесийн хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбоо бариарай: И-мэйлээр биднийг санхүүжүүлэх сангууд0@gmail.com

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.