"Гэгээн муза 14": Шилдгүүдээ шалгарууллаа

2018-05-14 10:13

           “Гэгээн муза” олон улсын наадам 14 дэх удаагаа амжилттай болж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ удаад урьдчилсан шалгаруулалтад гадаад, дотоодын 50 гаруй бүтээл ирснээс хоёрдугаар шалгаруулалтад 26 нь үлдсэн байна. Сүүлийн шатанд үлдсэн бүтээлүүдийг Драмын театрын тайзнаа тавдугаар сарын 7-13-ны өдрүүдэд тоглож, шилдгийн шилдгүүдийг өчигдөр /2018.05.13/ тодрууллаа.

 

         “Гэгээн муза” наадамд ОХУ, Коссова, Хонконг, БНХАУ-ын ӨМӨЗО, АНУ, Аргентин, Укриан улсын уран бүтээлчид болон зочин шүүгчид ажилласан байна. Наадмын зочин шүүгчээр ОХУ-ын гавьяат жүжигчин, Оросын театрын зүтгэлтэн нарын холбооны гишүүн В.В.Мирошниченко, Коссова улсын Олон улсын театрын институтийн Ерөнхийлөгч, жүжигчин, найруулагч Ментор Зумбераж болон Хонконгийн Театрын урлагийн сургуулийн багш, жүжгийн зохиолч Жанис Пуун нар уригдан ажиллажээ.

 

         “Гэгээн муза 14” наадмын шилдгүүдийг танилцуулж байна.

ДРАМЫН ЖҮЖГИЙН ТӨРӨЛД

Шилдэг найруулагч Б.Баатар “Монгол ардын суут” жүжгээр
Шилдэг тайзны зураач О.Баярмагнай “Адууны түүх” жүжгээр
Шилдэг хөгжмийн зохиолч Т.Сэр-Од “Монгол ардын суут” жүжгээр
Шилдэг эрэгтэй гол дүр Г.Мягмарнаран “Адууны түүх” жүжгийн Холстмерийн дүрээр

Шилдэг эмэгтэй гол дүр Д.Оюунзул “Годо-г хүлээсэн нь” жүжгийн Владимрын дүрээр
Шилдэг эрэгтэй туслах дүр Б.Шинэбаяр “Адууны түүх” жүжгийн Жанжаагийн дүрээр
Шилдэг эмэгтэй туслах дүр Ж.Оюундарь “Би эндээс явахгүй” жүжгийн Должингийн дүрээр

ХӨГЖИМТ ЖҮЖГИЙН ТӨРӨЛД

Шилдэг найруулагч Н.Наранбаатар “Өндөр гэгээн” жүжгээр
Шилдэг тайзны зураач С.Ариунболд, В.Сэргэлэн “Алтан хундага” жүжгээр
Шилдэг хөгжмийн зохиолч В.Боролдой “Манлайбаатар” жүжгээр
Шилдэг эрэгтэй гол дүр Ч.Лхагвадорж “Өндөр гэгээн” жүжгийн Өндөр гэгээний дүрээр
Шилдэг эмэгтэй гол дүр Ш.Ургаа “Алтан хундага” жүжгийн Өлзийгуагийн дүрээр
Шилдэг эрэгтэй туслах дүр Б.Сандуйжав “Өндөр гэгээн” жүжгийн Тойн ламын дүрээр
Шилдэг эмэгтэй туслах дүр В.Алтангоо “Алтан хундага” жүжгийн Усангоогийн дүрээр

ХҮҮХДИЙН ЖҮЖГИЙН ТӨРӨЛД

Шилдэг жүжгийн зохиолч Б.Мөнх-Амьдрал “Ярьдаг мод” жүжгээр
Шилдэг жүжгийн найруулагч Б.Мөнх-Амьдрал “Ярьдаг мод” жүжгээр
Шилдэг тайзны зураач Г.Доржгочоо “Ярьдаг мод” жүжгээр
Шилдэг хөгжмийн зохиолч Ө.Ариунбаатар “Ярьдаг мод” жүжгээр
Шилдэг эрэгтэй гол дүр Б.Золжаргал “Царцаа Намжил” жүжгийн Намжилын дүрээр
Шилдэг эмэгтэй гол дүр Т.Халиунсор “Ярьдаг мод” жүжгийн Золбоогийн дүрээр
Шилдэг эрэгтэй туслах дүр Э.Батболд “Ярьдаг мод” жүжгийн Өвгөн модны дүрээр
Шилдэг эмэгтэй туслах дүр Б.Золзаяа “Царцаа Намжил” жүжгийн Эмгэний дүрээр

НЭГ ХҮНИЙ ЖҮЖГИЙН ТӨРӨЛД

Шилдэг зохиолч Я.Баяраа “Цагаан толбо” жүжгээр
Шилдэг найруулагч Л.Энхбаяр “Цагаан толбо” жүжгээр
Шилдэг эмэгтэй жүжигчин Ч.Уранбилэг “Нохойн хурим” жүжгээр
Шилдэг эрэгтэй жүжигчин Г.Мишээл “Итгэлийг эвдэгч” жүжгээр тус тус шалгарлаа.

 

         Драмын жүжгийн төрөлд Улсын драмын эрдмийн театрын “Адууны түүх”, “Жаргаагүй нар”, “Би эндээс явахгүй”, Улсын хүүхэлдэйн театрын “Монгол ардын суут”, “Black box” театрын “Годог хүлээсэн нь” болон Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын “Далан худалч” бүтээлүүд нэр дэвшиж, драмын жүжгийн шилдэг хөгжмийн зохиолчоор “Монгол ардын суут” жүжгээрээ хөгжмийн зохиолч Т.Сэр-Од шалгарав. Драмын жүжгийн төрлийн шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг “Жаргаагүй нар” жүжгийн Нацагдоржийн дүрээр Б.Шинэбаяр, эмэгтэй гол дүрийн шагналыг “Годог хүлээсэн нь” жүжгийн Эстрагоны дүрээр Д.Оюунзул авчээ. Хамгийн хүндтэй шагнал болох шилдэг найруулагчаар “Монгол ардын суут” жүжгийн найруулагч Б.Баатар агсныг нэрлэсэн байна.

 

         Хөгжимт драмын төрөлд Завхан аймгийн Хөгжимт драмын театрын  бүтээл “Өндөр гэгээн”, Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын бүтээл “Манлайбаатар” болон БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны “Алтан хундага”, “Хайр шингэсэн тоорой” бүтээлүүд нэр дэвшжээ. “Алтан хундага” жүжиг шилдэг тайзны зураач, шилдэг эмэгтэй дүр, шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг, хөгжмийн зохиолч В.Боролдой “Манлайбаатар” жүжгээр шилдэг хөгжмийн зохиол шагналыг хүртэж, Дорнодын театрын шагналыг дахин нэгээр нэмжээ. Завхан аймгийн уран бүтээлчид гурван номинацийн эзэн болж, “Өндөр гэгээн” жүжгийн Өндөр гэгээний дүрээр залуу жүжигчин Ч.Лхагвадорж шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг авчээ. Харин хөгжимт драмын жүжгийн шилдэг найруулагчийн шагналыг мөн л “Өндөр гэгээн” жүжгээрээ Төрийн соёрхолт Н.Наранбаатар авлаа.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.