ТҮЦ машин оролгүйгээр цахимаар бүх үйлчилгээг авдаг болно

2018-05-14 12:44

        Төрийн үйлчилгээг хялбаршуулах, иргэдэд цахим үйлчилгээг хүргэх зорилгоор Үндэсний Дата төвийн инженерүүд хөгжүүлж, энэ оноос эхлэн үйлчилгээнд нэвтрүүлсэн Төрийн мэдээлэл, солилцооны “ХУР” системд Мэдээлэл Холбооны Операторуудын Ассоциацийн гишүүд болох Монголын Цахилгаан Холбоо, Мобиком Корпораци, Скайтел, Юнител компаниуд нэгдсэнийг өнөөдөр Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар болон Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн газраас батламжиллаа.

 

        Ингэснээр иргэдийн үйлчилгээ авахдаа бүрдүүлэх баримт бичиг багасаж, зөвхөн хурууны хээгээ уншуулан оператор компаниудаас бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой боллоо.

 

        Энэ тухай Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн газрын дарга Б.Чинбат: "Үүрэн холбооны операторууд төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системд холбогдсоноор иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ лавлагаа, бичиг баримт шаардахгүйгээр онлайнаар мэдээллийг шууд авах боломж бүрдэж байгаа юм. Ингэж төр өөртөө байгаа мэдээллүүдээ бизнесийн байгууллагад ашиглуулснаар иргэд лавлагаа тодорхойлолт авах гэж ийш тийш явахгүй болно. Үүнд нэмэлт төлбөр байхгүй бөгөөд одоогийн мөрдөгдөж буй тарифаар үйлчилгээ явна.

 

        Төрөөс иргэд рүү чиглэсэн үйлчилгээ, үйл ажиллагааг хялбарчлах, иргэн төвтэй, ил тод, нээлттэй, түргэн шуурхай болгох зорилгоор Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газар болон Үндэсний дата төв УТҮГ-ын инженерүүд Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг хөгжүүлж энэ оны нэгдүгээр сард нээлтээ хийсэн. "Хур" системд одоогийн байдлаар 27 байгууллагын 48 сервис холбогдоод, хоорондоо мэдээлэл солилцох хэлбэрээр ажиллаж байна" гэлээ.

 

        Монголын Цахилгаан Холбоо, Мобиком Корпораци, Скайтел, Юнител, Мэдээлэл Холбооны сүлжээ, Скайнэтворкс, Мобиком нэтворкс зэрэг Монгол Улсын Харилцаа Холбоо, Мэдээллийн технологийн салбарт үйлчилгээ эрхэлж буй оператор компаниуд 2018 оны нэгдүгээр сараас Мэдээлэл Холбооны Операторуудын Ассоциацид нэгдэн ажээ.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.