Су.Батболд намынхаа гишүүдийг ТЭМЦЭЛД ӨДӨӨЖ орхилоо

2018-05-14 13:21

 

     
    Нийслэлийн МАН-ын хурал ирэх сарын 7-нд болно. Хуралд оролцох төлөөлөгчдийн хувьд намын анхан шатны байгууллагаас 305 төлөөлөгчийг сонгож, 69 төлөөлөгчийг квотоор оруулна гэж Нийслэлийн МАН-ын даргын тамга барьж суугаа Су.Батболд нар шийдвэр гаргажээ.



 

    Харамсалтай нь эл шийдвэр намын гишүүдийг тэмцэлд дуудаж орхив бололтой. Учир нь квортоор гишүүд оруулах асуудлыг дүүргүүдийн Намын хороод болон Улаанбаатар хотын 1000 гаруй үүрийнхэн эсэргүүцэж МАН-ын Хяналтын зөвлөл, нийслэлийн МАН-ын хороонд өргөх тайлбар хүссэн бичгийг хүргүүлжээ. 

 

 


    Тус бичигт “...2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хуралдаж, төлөөлөгчийн тоо, сонгох журмыг баталжээ. Ингэхдээ намын анхан шатны байгууллагаас 305 төлөөлөгчийг сонгож, 69 төлөөлөгчийг квортоор оролцуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ нь МАН-ын үндсэн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар аймаг, нийслэлийн намын Бага хурал нь намын анхан шатны байгууллагаас сонгогдсон төлөөлөгчөөс бүрдэнэ гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна” гэжээ. Су.Батболд дарга намынхаа үндсэн дүрмийг зөрчин байж 69 төлөөлөгчийг квотоор оруулахаар зүтгүүлсний цаана ерөөсөө өөрийгөө нийслэлийн МАН-ын даргын албан тушаал, тамга тэмдгээ авч үлдэхийн төлөөх найруулсан хор гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Хөшгийг нь нээж харвал квотын 69-ийг М.Энхболд, Т.Бадамжунай, Ц.Сандуй нарын хүмүүс тэргүүлж оруулж ирэхээр зэхжээ. Ингэснээр Су.Батболд өөрийгөө нийслэлийн МАН-ын даргаар дэмжүүлэх зорилготой. Үүнийг нь намын эгэл жирийн гишүүд эсэргүүцэж тайлбар хүсэх бичигтээ ч хатуу шүүмжилсэн байна. Тайлбар хүсэх бичигт “2018 оны статистик тоогоор 32 000 орчим намын гишүүдээс нэг хувь хүрэхгүй намын гишүүдийн төлөөллийг нийслэлийн намын Бага хуралд оролцуулахаар шийдвэрлэж байгаа нь намын олон мянган гишүүдийн хүсэл зоригийг илэрхийлсэн хурал болно гэдэгт эргэлзэж байна. Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийн энэ шийдвэр нь МАН-ыг гишүүдийн нам бус дарга нарын нам болсныг батлан харуулж байна” гэснийг анхаарууштай.

 

 

    Нам бус иргэд, сөрөг намынх гишүүд биш өөрийнх нь намын эгэл жирийн гишүүд “Гишүүдийн нам бус дарга нарын нам болжээ” хэмээн дүгнэж байгаа нь 90 жилийн ууган түүхтэй МАН хэрхэн идээ бээрэндээ идэгдэж, доройтсоор байгааг харуулсаар байна. АН-ыг бодвол ахмад үеэ хүндэлдэг, хэлсэн хийснээ хянадаг гэгддэг МАН-ын залуус, бүр тодруулбал Су.Батболд, Ц.Сандуй нар эрх мэдэл, эд хөрөнгийн төлөө хэрхэн эрээ цээргүй аашилж болдгийг яруу тодоор харуулсаар байгаагийн нэг жишээ энэ аж. Хэрэв квотын 69 дотор М.Энхболд, Т.Бадамжунай, Ц.Сандуй нар орж ирэхгүй бол тэднийг МАН-ын гишүүд Бага хурлын гишүүнээр сонгох магадлал бараг үгүй. Хэрэв тэд Бага хурлын гишүүнээр сонгогдохгүй бол Су.Батболд намын даргад дэмжигдэх боломжгүйд хүрнэ. Ийм л хорыг Хотын дарга, Нийслэлийн МАН-ын дарга Су.Батболд найруулж суугаа бололтой.


    Харин намынх нь гишүүд энэ явдлыг хүчтэй эсэргүүцэж байгаагаа тайлбар хүсэх бичигтээ тодорхой бичжээ. Тиймээс тэд квотоор оруулах шийдвэрийг хүчингүй болгуулахын төлөө Нийслэлийн Хангарьд ордны үүдэнд монгол гэр барьж өлсгөлөн зарлахаар зэхэж эхэлснийг эх сурвалж хэлж байна. 


    Су.Батболд албан тушаалаа авч үлдэхийн төлөө найруулсан хор нь өөрийнх нь эсрэг олон мянган гишүүн босох эхлэлийг тавьж орхив бололтой.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.