Дорнодчууд ЦЭРГИЙН ХЭЭРИЙН музейтэй болно

2018-05-14 14:11

     Дорнод аймгийн Халхгол сумын нутагт Цэргийн хээрийн музей байгуулна. Тодруулбал, тус аймгийн Орон нутаг судлах музей, Халхгол сумын “Ялалт” музейн 10 гаруй ажилтнууд ажиллаж байгаа бөгөөд энэ тавдугаар сарын 18-ны өдөр нээлтээ хийнэ.

 

     Нээлтийн ёслолд хойд хөршөөс төлөөлөгчид ирж оролцохоор болжээ. Халхголын хязгаар нутагт тэртээ 80-аад жилийн дайны үүх түүхийг өгүүлсэн дурсгал, цэрэг дайны олдворууд их бий.

 

     Тэр тусмаа хуучин сөнөөгч онгоц, овор хэмжээ ихтэй зэр зэвсэг нэлээд олддог байна. Тиймээс гаднын орнууд хээрийн музей байгуулж, жуулчдыг татдаг туршлагаас санаа авч, гурван км-ийн радиуст Цэргийн хээрийн музейг байгуулж байгаа ажээ. Байршлын хувьд Ремизовын өндөрлөгийг сонгожээ.

 

     Нэмж сонирхуулахад, энэ газарт хошууч И.М.Ремизовын командалсан 149 дүгээр буудлагын хороо олон удаагийн ширүүн тулалдаанд оролцож ялалт байгуулсан түүхтэй.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.