Ломбардууд хулгайн эд зүйлийг мэдсээр байж авч борлуулах нь ГЭМТ ХЭРЭГТ тооцогдоно

2018-05-14 14:42

         Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, ХЗДХЯамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг эрхлэгчидтэй уулзалт зохион байгууллаа.

 

        Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний шинэчлэгдсэн стандартыг сурталчлах ажлын хүрээнд хийсэн уулзалтаар Т "МNS 5274:2017 Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, Нийтлэг шаардлага” стандартын зорилт, ач холбогдол, үр нөлөө сэдвээр Стандартчилал хэмжил зүйн газрын стандартын тохирлын үнэлгээний бодлогын газрын мэргэжилтэн Н.Батжаргал, “Нийслэлд үйлдэгдэж байгаа хулгайлах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад хийсэн судалгаа хулгайлах гэмт хэргийн гаралтад нөлөөлөх нь” сэдвээр НЦГ-ын МШГ-ын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Амгалан-Энх, тус стандартын 8.14 дэх заалт буюу программ хангамжийн ач холбогдол сэдвээр “Менежмент Софт” ХХК захирал С.Баярцог, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн хэрэгжилт ба стандартыг хэрэгжүүлэхэд нийслэл, дүүргийн хэрэглэгчийн байгууллагын үүрэг сэдвээр НХЭАХН-ийн ажлын албаны О.Нарантуяа нар мэдээлэл хийсэн юм.

 

        Энд нэмэхэд, монголд гарч байгаа нийт гэмт хэргийн 31.9 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. Эдгээр гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлсийн эргэлт нь барьцаалан зээлдүүлэх газраар дамжин өнгөрдөг. Тиймээс барьцаалан зээлдүүлэх газруудын үйл ажиллагаанд тавигдах шаардлага, хууль зүйн зохицуулалт хэрэгтэй байгаа нь харагдаж байна. Барьцаалан зээлдүүлэх газрууд хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж хямд авч цааш нь борлуулж байгаа үйлдэл нь МУ-ын Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан "Мөнгө угаах" гэмт хэрэгт хамааран тооцогдоно гэдгийг албаны хүн ярьж байна.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.