Монголчууд 13 дахь жилдээ ГЭР БҮЛИЙН өдрийг тэмдэглэж байна

2018-05-15 09:07

            Өнөөдөр дэлхийн гэр бүлийн өдөр тохиож байна. Энэ удаад жанжин Сүхбаатар танхимд “Гэр бүлийн талаархи бодлого, эрх зүйн шинэчлэл” сэдэвт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг хийнэ. “Гэр бүлд ээлтэй найрсаг Улаанбаатар ” баярын парадыг зохион байгуулна.

 

           НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн тавдугаар capын 15 өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг. Улс үндэстэн энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгжүүдийн нэг бол гэр бүл  гэж үздэг. 



            Гэр бүлийн сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл юм.  Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 21 жил болж байгаа бөгөөд Монгол улсын хувьд энэхүү өдрийг энэ жил 13 дахь удаагаа тэмдэглэж байна.  Үүнээс өмнө 2005 онд “Гэр бүлийн амьдрал ДОХ, ХДХВ-ын нөлөө”, 2007 онд “Гэр бүл ба хөгжлийн бэрхшээлтэй иргэн”, 2012 онд “Гэр бүлийн хуримтлал үүсгэх” уриан дор тэмдэглэж байжээ.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.