Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд НЭРТ ЗОХИОЛЧИЙН ХӨШӨӨГ босгожээ

2018-05-15 09:33

        Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Төрийн хошой шагналт, төр нийгмийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, зууны манлай "Тунгалаг тамир" романы зохиолч Ч.Лодойдамба болон түүний гэргий, Монгол Улсын ардын жүжигчин Ч.Долгорсүрэн нарын "Гэрэлт хайрын хөшөө"-ний нээлтийн ёслол боллоо. 

 

       Энэ хөшөөг өвөр монгол ахан дүүсийн хандиваар бүтээсэн бөгөөд өнгөрсөн намар бэлэн болсон ч цаг дулаарахыг хүлээж байгаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд суурилуулж буй нь энэ юм.

 

       Энд сонирхуулахад. өнгөрсөн онд Монгол Улсын төрийн хошой шагналт, эрдэмтэн зохиолч Д.Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиосон. Ойн хүрээнд их зохиолч Чадраабалын Лодойдамбын мэндэлсэн Тайшир сумын нутаг Далангийн нурууны Янчилын ам хэмээх төрсөн буурин дээр нь зохиолчийн дүр бүхий, “Монгол хүн гэж хэлэгдэхийн тулд Монголын төлөө цохилох зүрхтэй байх ёстой", Төрийн хошой шагналт, соён гэгээрүүлэгч, зохиолч Ч.Лодойдамба энд төржээ” гэсэн бичвэртэй гэрэлт хөшөөг босгосон байдаг юм. Мөн  тус ойгоор Говь-Алтай аймгийн хоёрдугаар дугаар сургуулийн өмнөх талбайд эрдэмтэн зохиолчийн хүрэл хөшөөг ч босгосон.

 

 

 

 

       Төрийн хошой шагналт  Чадраабалын Лодойдамба (1917-1970) нь  1917 онд Говь-Алтай аймагт төржээ. Бага наснаасаа сургууль соёлын мөр хөөж, 1954 онд МУИС төгсөж, улмаар ЗХУлсад аспирантурт суралцан урлаг судлалын ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ.

 

       Уран бүтээлээ 1940 оноос эхэлж «Алтайд», «Тунгалаг тамир» роман, «Манай сургуулийнхан» тууж, «Малгайтай чоно», «Солонго», «Дусал нулимс юу гэж хэлсэн бол» зэрэг олон арван шилдэг өгүүллэг бичсэний гадна «Гарын таван хуруу», «Өөрийн замаар», «Итгэж болно» драмын жүжиг, «Энэ хүүхнүүд үү» кино зохиол бичжээ.

 

       Зохиолчийн «Тунгалаг тамир» «Алтайд» роман орос, чех, румын, болгар, вьетнам, солонгос, япон зэрэг хэлнээ хэвлэгджээ.Ч. Лодойдамба БНМАУ-ын Төрийн шагналыг 1954 онд «Алтайд» роман болон «Манай сургуулийнхан» туужаар, 1971 онд «Тунгалаг тамир» романаар хоёр удаа хүртсэн юм.

 

       Лодойдамбын Тунгалаг Тамир романы (1970-1973) кино хувилбар гарахад киноны найруулагч Равжаагийн Доржпалам их нэр хүндтэй болсон байна. Эхнэр Ч.Долгорсүрэн нь Монгол Улсын ардын жүжигчин юм.

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.