“Дон Кихот”-ын фенүүд уулзана

2018-05-15 11:12
Номоор дамжуулан Монгол залуусыг дэлхийд таниулна

Клубын нэр: Универсал клуб

FB: Универсал номын клуб

Байгуулагдсан огноо: 2018.03.13

Клубын уриа: “Өөрт хүсдэг сайн сайхан бүхнээ бусдад хүсэцгээе”

 

        Б.Гүндсамбуу /Мэдээлэл технологийн парк “I happy”компанид ажилладаг/, О.Болормаа /ШУТИС-ийн IV курсийн оюутан/, Б.Алтанцоож /Ач анагаах ухааны сургуулийн IV курс/, П.Эрхэмбаяр /Шихихутаг их сургуулийн оройн ангийн оюутан/, С.Мөрөн /Олон улсын бизнесийн дээд сургуулийг төгссөн/ нарын залуус хамтран “Универсаль номын клуб”-ыг ажиллуулж эхэлсэн бөгөөд тэд энэ сарын 25-нд  Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд  клубын нээлтээ хийх гэж байна. 

 

        Нээлтийг бүх цаг үеийн хамгийн их гүйлгээтэй ном “Дон Кихот”-ын хэлэлцүүлгээр эхлэх  аж.

 

 

Энд зочдоор:

1.УДЭТ-ын төлөөлөл
2. УДБЭТ-ын төлөөлөл
3. Монголын зохиолчдын эвлэлийн төлөөлөл
3. Философич С.Молор-Эрдэнэ нар оролцоно.

 

        Энэ тухай санаачлагч Б.Гүндсамбуу: “Бид номоор дамжуулан нийгмийн олон талт үйл ажиллагааг залууст хүргэх зорилготой. Энэ удаад бид тавдугаар сарын 25-нд клубын маань  анхны том үйл ажиллагааг явуулах гэж байна. Сар бүр уламжлал болон явагдах номын хэлэлцүүлгийн салхийг 1605 онд хэвлэгдсэн “Дон Кихот” номоор хагалж байгаа юм. Энэ арга хэмжээ хүссэн хүн бүр  нээлттэй бөгөөд насны хязгааргүй. Энд такс төлөхгүй. Гишүүнчлэлийн хураамжгүй. Бид жинхэнэ утгаараа номын клуб байхыг хүсч байна. Ямар нэг байдлаар ном сурталчлаад борлуулалт хийдэг биш  компани шиг биш. Өөрөөр хэлбэл ашгийн бус клуб байх юм. Бид бүхэн номоор л холбогдон. Хамтдаа зорьж байгаа ноён оргил нь ч ном байна.

        Цаашдаа ч нэг номын сонгон авч, зохиолчид, уран бүтээлчид, уншигчид оролцсон хэлэлцүүлэг өрнөх юм. Энэ бол мэдээлэл дамжуулахаас гадна номоор дамжуулан нөхөрлөлийг бий болно. Оюун ухаанаа тэлэх сайхан боломж гэж бид харж байгаа юм. Хамтран ажиллаж байгаа газрууд маань ч өөр өөрийнхөөрөө дэмжиж байна. Тухайлбал хэвлэлийн газрууд брошур, анонсыг хэвлэж өгөөд бид боломжит цагт нь цагийн ажил хийж өгнө. Номын сангууд боломжоо харж байгаад заалаа гаргаж өгнө гээд хүсэлт тавьсан газрууд маань сайхан хүлээж авч байгаа. Харин дараа сард Жюль Вернийн зохиолуудаар хийхээр төлөвлөгөө гараад яригдаж байна” гэлээ.  

 

 

 

        Энд сонирхуулахад Испанийн зохиолч /1547-1616/ Мигель де Сервантес Сааведрагийн “Ламанчийн ухаант сэргэлэн Дон Кихот ноён” буюу “Дон Кихот” ном анх 1612 онд хэвлэгдсэнээсээ хойш бүх цаг үеийн турш 500 сая хувиар хэвлэгдсэнээрээ хамгийн олон хувь хэвлэгдэж борлуулагдсан ном болж байгаа юм.


        Энэ гайхамшигт номын эхний хэсэг 1604 оны сүүлчээр Мадрид хотноо Хуан де ла Куэстийн гэрт хэвлэгдэж 1605 оны нэгдүгээр сард гүйлгээнд гарчээ. Хоёр дахь ботийг нь 1615 онд хэвлэсэн байна. Рыцарийн буюу хэрмэл дайчны романы хэлбэрээр бичсэн энэ ном улмаар европын бүхий л хэлээр хэвлэгдэн нийтийн хүртээл болж өнөөдөр ч үнэ цэнэ эалдаагүй хамгийн алдартай хэвээр байгаа юм. 2002 онд энэ романыг Норвегийн номын клубээс дэлхийн шилдэг 100 номын жагсаалтад оруулсан байна.
      
        Ингэхэд “Дон Кихот” роман санал асуулгад оролцсон дэлхийн 54 орны 100 зохиолчоос  50 илүү хувийн санал авч бусад бүтээлүүдийг ардаа орхин “Бүх цаг үе, ард түмнүүдийн хамгийн шилдэг ном”-оор шалгарчээ.


        1612 оныг хүртэл Испанид бурхны сургааль, шинжлэх уханы ном зохиолыг олон тоогоор хэвлэж уран зохиол, ялангуяа уншихад хялбар, сонирхолтой номыг бараг хэвлэдэггүй байж. Харин Сервантесийн “Дон Кихот” хэвлэгдсэнээр  номын худалдаанд эргэлт болж хүмүүсийн уран зохиолд хандах хандлагыг эрс өөрчилсөн гэдэг.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.