Каннын кино наадмын дэлгэцнээ Монголын “ХӨХӨӨ” кино гарлаа

2018-05-15 11:43

    71 дэх удаагийн Каннын кино наадам тавдугаар сарын 8-ны өдөр Францын Номин эрэгт албан ёсоор нээлтээ хийсэн юм. Энэ сарын 19-ны өдрийг хүртэл үргэлжлэх уг наадамд “Бид хэд нэгдэл”-ийн “Хөхөө” богино хэмжээний кино оролцож байна.

 

     “Бид хэд нэгдэл” нь Монголын “48 цаг” кино наадамд оролцон шилдгээр шалгарч, улмаар олон улсын “48 цаг” кино наадам буюу "Filmapalooza 2018" кино наадамд оролцох эрхээ авсан юм. Өнгөрсөн гуравдугаар сард болж өнгөрсөн уг наадмаар олон орны 157 кино өрсөлдөж манай залуусын “Хөхөө” богино хэмжээний кино "Шилдэг график" "Шилдэг багийн жүжиглэлт" "Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин" "Шилдэг кино" гэсэн төрлүүдэд нэр дэвшиж "ШИЛДЭГ ГРАФИК" номинацийн эзэн болсон байдаг. Ийнхүү шилдэг 14 киноны нэгээр шалгарсан “Хөхөө” кино "Канн 2018" кино наадмын бэсрэг киноны булан (Cannes du Short Film Corner)-д оролцох боломжтой болсон юм.

 

     Яг одоо Каннын кино наадмын дэлгэцнээ монголын залуухан кино бүтээгчдийн “Хөхөө” богино хэмжээний кино гарч байгаа бөгөөд Монголоос “Бид хэд нэгдэл” багийн ахлагч Б.Болдбаатар, Л.Дашдооров нар оролцож байна.

 

 

     Дашрамд дурдахад, өнгөрсөн гуравдугаар сард "Бид хэд нэгдэл" мөн 13 дахь удаагийн "Mobile Film Festival"-д 50 орны 1800 гаруй уран бүтээлтэй өрсөлдөн шилдэг 50-д багтсан амжилт үзүүлсэн. Улмаар уг наадмын зургаан номинацаас "Шүүгчдийн нэрэмжит", "Хамгийн олон хандалт авсан" гэх хоёр номинацын эзэн болсон билээ.

 

     Энд нэмэхэд, Канны кино наадам нь дэлхийн хамгийн нэр хүндтэй кино наадам төдийгүй Берлиний олон улсын кино наадам ба Венецийн кино наадмын хамтаар хамгийн олон нийтэд түгсэн кино наадмын нэг юм. Наадмын найруулагчдын зөвлөл тус наадамд оролцох киног дэлхий өнцөг булан бүрээс тусгайлан сонгон шалгаруулж урилга илгээдэг. Үүнд баримтат кино зэрэг бүх төрөл жанрын урьд нь олон улсын дэлгэцэнд тавигдаагүй кинонууд багтдаг ба наадмын явцад эдгээр киног олонд танилцуулан урьдчилан үзүүлдэг байна.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.