БНСУ болон БНАСАУ-ын төрийн тэргүүнүүд маргааш уулзана

2018-05-15 11:51

     ESA: Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр тохиролцсон хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой арга хэмжээнүүдийг талууд хэлэлцэнэ гэж Ёнхап агентлаг дамжууллаа.

 

     Тавдугаар сарын 16-ны лхагва гаригт хоёр Солонгосын төрийн тэргүүнүүд хилийн Панмунжом боомтод дээд хэмжээний уулзалт хийхээр тохиролцжээ. Энэ талаар Өмнөд Солонгосын Нэгдлийн яамны эх сурвалжтайгаар Ёнхап агентлаг дамжууллаа.

 

    Эх сурвалжийн дамжуулснаар маргааш болох уулзалтанд БНАСАУ 29 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчийн багийг илгээхээр бэлтгэж байгаа гэнэ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд спорт, эдиййнй засгийн салбарын албаны этгээдүүд түүнчлэн сэтгүүлчид багтаж байгаа юм байна. харин Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг тус улсын Нэгдлийн сайд Чо Мён Гён тэргүүлэх гэнэ. Уулзалтын үеэр талууд дөрөвдүгээр сард болсон хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр тохиролцсон хэлэлцээрийг хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэх юм байна. Ийнхүү дахин дээд хэмжээнд уулзах саналыг Хойд Солонгосын тал гаргажээ. Эргэн сануулахад, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар дөрөвдүгээр сарын 27-нд Панмунжом хилийн боомтод уулзсан юм. Энэ хэлэлцээр нь сүүлийн 10 гаруй жилийн дотор тохиосон, хоёр Солонгосын хоорондын дээд хэмжээний анхны уулзалт болж байлаа. Хэлэлцээрийн дүнгээр талууд Солонгосын хойгийн энх тайван, хөгжил цэцэглэлт, нэгдлийн тухай Панмунжомын тунхагт гарын үсэг зурсан юм.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.