Малын генетик нөөцийн тухай хууль ирэх сарын 01-нээс хэрэгжинэ

2018-05-15 12:03

        Малын генетик нөөцийн тухай хууль нь 2017 оны 12 дугаар сард батлагдсан бөгөөд 2018 оны зургадугаар сарын 01-нээс хэрэгжиЖ эхэлнэ. Үүнтэй холбоотой ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал, доктор О.Баатарцогтын “Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудал” сэдэвт илтгэлээс сийрүүлэн хүргэж байна.

 

        ХААИС, тэр дундаа Мал аж ахуй, биотехнологийн сургууль бол хөдөө аж ахуйг удирдан зохион байгуулах мэргэжилтэн бэлтгэдэг сургалтын хамгийн том байгууллага. Энэ ч утгаараа зоотехнологич буюу мал зүйч мэргэжлтнийг 1942 оноос өнөөдрийг хүртэл 76 дахь жилдээ бэлтгэн гаргаж байна. Үүнтэй холбогдуулаад өнгөрсөн 2017 оны 12 дугаар сарын 17-нд Монгол Улсад анх удаа Малын генетик нөөцийн тухай хууль, Малын эрүүл мэндийн тухай хууль гэсэн хоёр хууль батлагдсан. Энэ хоёр хууль 2018 оны зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор манай сургуулийн эрдэмтэн багш нар хуулийг мөрдөхөд шаардлагатай дүрэм, журам, стандарт, тухайлбал, Малын генетик нөөцийн хууль дээр 44 заавар, зөвлөмж, стандарт, журмыг батлуулахаар ажиллаж байна. Тиймээс миний бие хууль хэрэгжүүлэхэд төрийн захиргааны байгууллага, Их хурлын байгууллага ямар чиг үүрэгтэй оролцох вэ, бид цаашид юуг анхаарах ёстой вэ гэдэг талаар товчхон санал хэлье. Энэхүү хуулийг бүгдийг нь дурьдаж уншихаасаа илүү үндсэн хоёр, гуравхан заалтыг та бүхэнд танилцуулаад үндсэн илтгэл рүүгээ орох нь зүйтэй болов уу.


        2018 онд хэвлэгдэн гарсан Малын генетик нөөцийн тухай хууль, Малын эрүүл мэндийн тухай хуулийн нэгдсэн эмхэтгэл энд байна. Ер нь Монгол орон мал аж ахуйн салбар, мал аж ахуйн шинжлэх ухааныг хуулийн хүрээнд ямар түвшинд зөв зохион байгуулж, ашиг шимийн өндөр чадамжтай, тоо толгойн хувьд хязгаарлагдмал байх вэ гэдгийг энд заасан байгаа. Тухайлбал, хуулийн дөрөвдүгээр бүлэгт “Малын генетик нөөцийг хадгалах, хамгаалах үйл ажиллагааг дараах хэлбэртэй явуулна” гээд маш олон заалт бий. Эндээс товч дурьдахад, тус хуулийн дөрөвдүгээр бүлгийн 12.2-т “Монгол мал, тэдгээрээс гаралтай үүлдэр, омгийн малыг тухайн бүс нутагт цэврээр үржүүлж, уугуул орчинд нь хамгаалах” гэсэн заалт байна. Мөн тавдугаар бүлэгт Малын генетик нөөцийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх гэдэг заалтын 16.9.4-т “Малын генетик нөөцийн бүртгэл мэдээллийн сан бүрдүүлж, бүртгэл мэдээллийг аймаг, нийслэл, байгууллага, дүүргүүдэд”, 6.9.5-д “генетик нөөцийг хамгаалах, үүнтэй холбоотой судалгааны үр дүн үйлдвэрлэлд нэвтрүүлэх” гэж заасан байна. Үүнд сургалт судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагууд яах аргагүй ажиллах үүрэг хүлээж байгаа юм. Мөн зургадугаар бүлэгт "Бусад зүйл" гээд 18.2.4-т “Малд удам зүйн үнэлгээ хийх, хуулийн 15-д зааснаар биотехнологийн онол үйлдвэрлэлийг нэвтрүүлэх” гэсэн заалт байна. Үүнтэй холбоотойгоор ММСУХ-ны төлөөлөл, орон нутгийн уяачдын холбоодын төлөөлөл, мэргэжилтнүүд тодорхой түвшинд санал солилцсоны хүрээнд дотоодын нөхцөлд судалгаа хийх, манай эрдэм шинжилгээний судалгааны салбарт ямар боломж байна, олон улсын түвшинд ямар хэмжээний судалгаанууд хийсэн хийгээд үр дүн нь хэр түвшинд хүрсэн вэ гэдгийг нээлттэй хэлэлцүүлэх зорилго тавьсан юм. Өнөөдөр дотоодын орчинд манай Мал аж ахуй, био технологийн сургууль, мөн Мал эмнэлгийн хүрээлэнгийн лаборатори эрдэм шинжилгээний судалгаа явуулах чадамж, бололцоо ямар байгаа вэ гэдэг талаар Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн тодорхой мэдээлэл өгөх байх. Миний хувьд хурдны адуу гэхээсээ илүү монгол малын ген фондыг яаж хамгаалах вэ, ямар системтэй ажил хийх вэ гэдэг асуудлаар саналаа солилцож, зөвлөлдөнө

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.