АНУ Иерусалимд ЭСЯ-аа нүүлгэснээр цуст мөргөлдөөн үүсэв

2018-05-15 12:11

       ESA: Энэ сарын 14-ний өдөр АНУ Элчин сайдын яамаа Иерусалим хот руу нүүлгэсэн нь цуст мөргөлдөөний шалтгаан боллоо.

 

       Иерусалим хотноо АНУ-ын Элчин сайдын яам нээгдэх өдөр Газын зурвасын хил дээр палестинчууд Израилийн армитай мөргөлдсний улмаас олон арван хүн амиа алджээ. Палестины эмч нарын мэдээлснээр эсэргүүцэлд нэгдсэн хүмүүсээс 55 нь амиа алдаж, 2700 хүн эмнэлгийн тусламж авсан бол израильчуудын дундаас шархадсан, гэмтсэн хүн гараагүй байна. Эсэргүүцлийн үеэр Израилийн арми байлдааны зэвсэг хэрэглэсний улмаас олон хүн амиа алдсан гэж хүний эрхийг хамгаалагчид мэдэгджээ.

 

       Харин энэ үйлдлийг Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Газын зурвасыг хяналтандаа байлгадаг, Израилийг устгах зорилго өмнөө тавьсан ХАМАС хэт даврагч бүлэглэлээс өөрсдийгөө цэргийн замаар хамгаалсан үйлдэл хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн энэ үйл явдалд АНУ ХАМАС бүлэглэлийг буруутгаж, Палестины бүлэглэлийн дайчид хүчирхийллийг өдөөн турхирсан хэмээн мэдэгджээ. Эсэргүүцлийн үйл ажиллагааг харсан гэрчүүд Израилийн цэргүүдийг жагсагчдын эсрэг галт зэвсэг хэрэглэсэн хэмээн буруутгаж байгаа ч Израилийн Зэвсэгт хүчний төлөөлөгч галт зэвсгийг жагсагчдын эсрэг биш харин хэт даврагчдын эсрэг ашигласан, харин жагсагчдыг нулимс асгаруулах хий зэрэг энгийн арга хэрэглэн тараасан хэмээн мэдэгдсэн байна. Энд дуулгахад, тавдугаар сарын 14-ний даваа гаригт Израиль дахь АНУ-ын ЭСЯ-ыг Тель-Авив хотоос нүүлгэн, Иерусалим хотод нээх ажиллагаа болсон юм. Энэ үйл явдалд палестинчууд ихээхэн дургүйцэж, палестинчууд Иерусалимын дорнод хэсэгт нийслэлээ төвхнүүлэхийг хүсч байхад Израиль бүх хотыг хяналтандаа байлгах ёстой гэдгийг АНУ зөвшөөрч байга хэрэг хэмээн шүүмжилж байв.

 

       Улмаар даваа гаригийн өглөөнөөс эхлэн Газын зурваст олон мянган жагсагч цуглан, хилийн зүг хөдөлсөн ч тэдний өмнөөс Израилийн арми гал нээжээ. Жагсагчид машины дугуй шатааж, хилийн зүг чулуу, шатамхай шингэнтэй лонх чулуудаж байсан бол Израилийн талаас мэргэн буучид тэдний эсрэг ажилласан гэж Би Би Си агентлаг дамжуулсан байна.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.