Хойд Солонгос ЦӨМИЙН ПОЛИГОНОО буулгаж эхэлжээ

2018-05-15 12:51

Хойд Солонгос Пунгери цөмийн полигон дахь байгууламжийг буулгаж эхэлжээ.

 

            Энэ талаар Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн судалгааны багийн тайлангаас авсан эх сурвалжтайгаар “38 North” портал мэдээллээ. Шинжээчид тавдугаар сарын долооны өдөр авсан хиймэл дагуулуудын зургийн шинжлээд, өмнөх зургуудтай харьцуулахад ихээхэн өөрчлөлт гарсныг илрүүлсэн байна. Энэ хугацаанд хэд хэдэн гол барилга, цогцолборын уулын хэсэг рүү хүрдэг төмөр замыг буулгасан байна. Гэхдээ хонгил руу ордог хэсгүүд нээлттэй, хэд хэдэн “ чухал ач холбогдол бүхий байгууламж” хэвээр үлджээ. Энэ нь Пунгери полигоныг хаах ажиллагааг олон нийтийн өмнө нээлттэйгээр тавдугаар сарын 23-25-ны хооронд явуулахаар төлөвлөсөнтэй холбоотой хэмээн шинжээчид таамаглаж байна.

 

      Эргэн сануулахад, дөрөвдүгээр сарын 27-ны өдөр хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт түүхэндээ анх удаа цэрэггүй бүсэд болж, Ким Жон Ун, Мүн Жэ Ин нар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох тал дээр хамтран ажиллахаар тохиролцсон юм. Энэ уулзалтаар олон тохиролцоонд хүрсний дотор Ким Жон Ун Пунгери цөмийн полигоныг олон нийтийн өмнө нээлттэйгээр буулгана хэмээн амлаж байв.

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.