Рагбигийн шигшээ багийнхныг КАЗАКСТАНЫ ХИЛЭЭР оруулалгүй буцаажээ

2018-05-15 13:16

          Монголын Рагбигийн шигшээ багийн тамирчид тавдугаар сарын 16-19-нд Алма-Ата хотноо болох Ази тивийн төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар дивизонд өрсөлдөхөөр нутгаасаа гарсан юм.

 

Г.Хосбаяр: Монголын рагбичдыг ХҮНДХЭН УЧРААНУУД хүлээж байгаа

 

           Гэвч рагбигийн зургаан тамирчинг өчигдөр /2018.05.14/ Казакстаны хил руу оруулалгүй, эмергейшн дээр буцаажээ.  Энэ тухай тамирчид “ОХУ-ын хилээс гарчихсан учраас хилийн шугам зөрчсөн гэдэг үүднээс монгол руу буцаана гэсэн шийдвэр гарлаа. Казакстан, Монголын гадаад харилцааны гэрээгээр 2015 оноос сунгалттай паспорттой хүн орж болохгүй гэсэн тунхаг бичигтэй юм байна. Гэхдээ энэ он гарсаар сунгалтын ажиллагаа хэвийн явагдаж байгаа тухай мэдээлэлд найдаад шинэ паспортын тухай асуусангүй нь алдаа боллоо. Тамирчид маань шинэ паспорт авах ёстой байжээ. Казакстаны зүгээс “Энэ бол манай асуудал биш шүү” гэж мэдэгдэл хийгээд буцаалаа. Тамирчид маань ОХУ-ын Новосибирскт  байна. Удахгүй Эрхүү буцна” гэлээ.

 

         Энд нэмэхэд өнгөрсөн удаад Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдэгдэж буйгаар "Олон улсын иргэний нисэхийн байгууллага 2004 онд сунгалт хийдэг, тамга, тэмдэг дардаг паспортыг хэрэглээнээс гаргах тухай гишүүн орнууддаа тунхаг бичиг гаргасан байдаг. 2015 оны арваннэгдүгээр сарын 24-нөөс эхлэн хэрэглээнээс гаргана гэж хугацаа заасан. Үүнээс хойш манайх цахим гадаад паспортын бэлтгэл ажлыг хийж байгаа бөгөөд ирэх 2018 оны эхэнд цахим гадаад паспортыг иргэддээ олгохоор ажиллаж байна. Одоогоор иргэдийн гадаад паспортын хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд иргэний бүртгэл мэдээллийн төв дээр 1-5 жилээр сунгаж байгаа" гэсэн албан ёсны хариултыг өгөөд байсан юм.

 

        Уг нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 94 дүгээр тогтоол гарч үндэсний энгийн гадаад паспортын сунгалтын бүртгэлийг зогсоохоор шийдвэрлэсэний дагуу гадаад паспортын хугацаа нь дууссан тохиолдолд сунгуулахгүй, дахин шинээр авах юм.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.