Н.Номтойбаяр 2020 онд Сэлэнгэд нэр дэвшинэ

2018-05-15 18:17

         Н.Номтойбаяр 2012, 2016 оны сонгуульд Дорнод аймагт нэр дэвшиж УИХ-д сонгогдож байлаа. Тэрээр ирэх 2020 онд тойрогоо солихоор шийджээ.

 

        Н.Номтойбаяр гишүүн энэ удаад өөрийн дотнын анд Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай баг болж Сэлэнгэ аймагт нэр дэвшихээр яриа хөөрөөгөө хийгээд эхэлсэн байна. Тэрээр байсгээд л Ж.Эрдэнэбат гишүүний хамт Сэлэнгэ хавиар үзэгдэх болсон байгаа юм. Түүнээс гадна Н.Номтойбаярын Сэлэнгэтэй холбогдох сэжим Дорнодоос нь олон болсон аж.

 

        Түүнчлэн Сэлэнгэ аймаг хоёр тойрогтой. Өдгөө Ж.Эрдэнэбат, Н.Оюундарь хоёр Сэлэнгийнхнийг төлөөлж УИХ-д суудаг.

 

        Хэрвээ УИХ-ын сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр тойрог нэмэгдэхгүй бол Н.Оюундарь гишүүн өөр тийшээ шилжиж, эсвэл ирэх сонгуульд өнжиж таарах нь ээ.

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.