Хойд Солонгос АНУ-тай хийх уулзалтыг цуцалж болзошгүй

2018-05-16 09:03

         ESA: Өнөөдөр буюу тавдугаар сарын 16-нд товлогдсон БНАСАУ болон БНСУ-ын дээд хэмжээний уулзалтыг Пхеньян цуцалжээ.

 

        Вашингтон болон Сөүлийн хамтарсан цэргийн сургуулилтбг эсэргүүцэн АНУ-тай хийх дээд хэмжээний уулзалтыг Пхеньян цуцална хэмээн сүрдүүлж баыгаа талаар Ёнхап агентлаг дамжууллаа. Мөн эх сурвалжийн мэдээлснээр өнөөдөр буюу тавдугаар сарын 16-нд товлогдсон БНАСАУ болон БНСУ-ын дээд хэмжээний уулзалтыг Пхеньян цуцалжээ.

 

        БНАСАУ-ын Цахим мэдээллийн төв агентлагийн хийсэн мэдэгдэлд "АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургужлилт нь Хойд руу халдах сургуулилт, хоёр Солонгосын харилцаа таатай болж байгаа үед өдөөн хатгалга болж байна" хэмээн цохон тэмдэглэжээ. Энд дуулгахад, дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн АНУ болон БНСУ-ын зэвсэгт хүчин "Max Thunder" нэртэй цэргийн ажиллагаа явуулж байгаа юм.

 

        Эргэн сануулахад, АНУ -ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалт ирэх сарын 12-нд Сингапурт болохоор товлогдсон. Гэхдээ Пхеньян энэ уулзалтыг цуцалж болзошгүй талаар өмнө нь Цагаан ордон мэдэгдэж байлаа. Түүнчлэн, Хойд Солонгосын санаачилгаар хоёр Солонгосын төрийн тэргүүнүүд өнөөдөр уулзахаар төлөвлөж байсан ч ийнхүү цэргийн сургуулилтын улмаас дээд хэмжээний уулзалт цуцлагдсны дээр зургаадугаар сард болох АНУ, БНАСАУ-ын уулзалт ч цуцлагдаж болзошгүй байна.

 

БНСУ болон БНАСАУ-ын төрийн тэргүүнүүд маргааш уулзана

 

Хойд Солонгос ЦӨМИЙН ПОЛИГОНОО буулгаж эхэлжээ

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.