УДБЭТеатрт “Севилийн үсчин”-ийг тоглоно

2018-05-16 11:31

       Энэ амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд УДБЭТеатрт Ж.Россинийн “Севилийн үсчин” дуурийг шинэ шийдэл, өвөрмөц тайз, гоёмсог хувцас, залуу уран бүтээлчдийн содон тоглолтыг үзэж болно.

 

       Дэлхийн хошин дуурийн бэлгэ тэмдэгт тооцогддог уг дуурь нь дэлхийн олон оронд 200 гаруй жил тоглогдож, үзэгчдийн таашаалыг хүртсэн бүтээл хэвээр байна. Үнэндээ энэхүү дуурийг алдарт хөгжмийн зохиолч ердөө арав гаруйхан хоногт бичсэн гэдэг нь гайхалтай.

 

       Түүх сөхөхөд, “Севилийн үсчин” дуурийн дэлхийн нээлт 1816 онд Италийн “Аржентина” театрт болсон бол манай театрын тайзнаа 1979 оны 10-р сарын 13-ны өдөр анх тоглосон юм. Уг бүтээл УДБЭТ-ын тайзнаа анх тоглогдсоноосоо хойш өнөөг хүртэл нийт 38 жил тасралтгүй тоглогдохдоо хоёр удаа сэргээн тоглогдож, гурван үеийн уран бүтээлчдийн тоглолтоор амилжээ.

 

       УДБЭТеатр урын сангийн бодлогынхоо хүрээнд дэлхий дахины жишгийн дагуу эх хэл дээр нь шинэчлэн тоглохоор шийдэж, ингэхдээ өнөө цагийн үзэгчдийн сэтгэхүй, таашаалд нийцүүлсэн өвөрмөц, шинэлэг тавилтаар 2017 оны 10-сарын 28, 29-нд тайзнаа тоглосон билээ. “Севилийн үсчин” дуурийн найруулагчаар Итали улсын найруулагч С.Монтиг урьсан бөгөөд найруулагчийн зүгээс дуурийн үйл явдлыг бүтэн зуунаар наашлуулан, дэлхийн эдийн засаг, соёлын хөгжлийн үсрэлтийн зуун болох 19-р зуунд болгон хөрвүүлэн тавьсан нь үзэгчдийн сэтгэлд ихээхэн нийцсэн. Тус дуурийн удирдаачаар СТА Ц.Гансүх ажиллаж удирдаачийн их хөдөлмөрийнхөө гарааг тавьж байгаа нь мөн онцлогтой. Дуурийн тайзыг УДБЭТ-ын ерөнхий зураач УГЗ Г.Ганбаатар, хувцсыг СТА Г.Оюун хийж, хормейстер СТА Н.Дашбямба, концертмейстер МУГЖ Б.Солонго, Э.Намуун, Б.Алунгоо, туслах найруулагч Д.Энхбилэг, итали хэлний дасгалжуулагч багшаар МУГЖ Б.Эрдэнэтуяа, нар ажилласан.

 

       Шинэчилсэн найруулсан “Севилийн үсчин” дуурийн гол дүрүүд болох авхаалжтай, сэргэлэн Фигарод Э.Отгонбат, Л.Болдцэрэн, үзэсгэлэнт бүсгүй Розинагийн дүрийг МУГЖ Ө.Уянга, гоцлол дуучин Б.Одонзаяа, залуу бүсгүйн сэтгэл, хөрөнгөнд шунагч өвгөн доктор Бартологийн дүрийг СТА Б.Алтанхуяг, дуучин Э.Амарсайн, үнэнч сэтгэлтэй эрхэмсэг гүн Альмавивагийн дүрийг СТА Г.Шижирболд, гоцлол дуучин М.Даваадорж, мөнгөтэй талд үйлчилж явдаг шунахай багш Дон Базилиогийн дүрийг СТА О.Хүрэлбаатар, гоцлол дуучин С.Бат-Эрдэнэ, ажилсаг гэрийн үйлчлэг Бертагийн дүрийг МУГЖ Б.Эрдэнэтуяа, гоцлол дуучин Э.Адьяасүрэн, эзэндээ үнэнч, хариулагатай зарц Фиореллогийн дүрд СТА Э.Бумхүү, гоцлол дуучин Л.Бүүвэйбаатар нар бүтээсэн.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.