Б.Ганхуягийг “Эрдэнэс Тавантолгой”-н захирлаар томиллоо

2018-05-18 20:04


    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, тус компанийн гүйцэтгэх захирлаар Б.Ганхуягийг, тэргүүн дэд захирлаар Б.Жаргалсайхан нарыг тус тус томилсон байна. Эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй тэрбээр дараах алба хашиж иржээ.



 

1999-2000 онд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ажилтан,
2001-2007 онд Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгч,
2005-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын орон тооны бус зөвлөх,
2005-2007 онд “City phone” ХХК-ийн Гүйцэтгэх захирал,
2007-2013 онд “Эрдэнэс” ХХК-ийн Захиргааны хэлтсийн дарга, Дэд даргаар ажилласан байна,
2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын “Тавантолгой”, “Оюу толгой” төслийн Нарийн бичгийн дарга,
2007-2013 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргааны хэлтсийн дарга,
Дэд захирал, 2009-2011 онд “Эрдэнэс-Тавантолгой” төслийн удирдагч,
2011-2012 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн,
2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүний зөвлөх 2016 оны 9 дүгээр сараас “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Тэргүүн дэд захирал,
2018 оны 3-р сараас “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр тус тус ажилласан байна.

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.