Хамтатгахын орд: Үдээс хойш БИЕ ТАВГҮЙТЭЖ болзошгүй

2018-05-19 10:09

ХОНЬ (3/21-4/19)

Энэ бол гэртээ ганцаараа чимээгүй байхыг шаардах эсвэл хайртай хүнтэйгээ хамт байх үе. Танд дотоод сэтгэл зүрхээ хуваалцах чухал төгс хэн нэгэн байгаа. Замбараагүйдэлд хүргэдэг эсвэл сэтгэлээр унагадаг хүмүүсээс холхон шиг бай. Та аюулгүй, амар амгалан байдлыг мэдэрвэл ая тух тавтай байдал ирэх болно. Хамтрагчаа атаархуулж хүмүүсийн уурыг хүргэхгүй сэтгэлийн хөдлөлөө тайван байлгахад анхаарах хэрэгтэй.

 

ҮХЭР (4/20-5/20)

Харилцаа холбоо өнөөдрийн түлхүүр байна. Хайртай хүнтэйгээ буруу ойлголцох байдал нэг нэгнийгээ сонсохыг хүсэхгүй байгаагаас үүдэн гарах болно. Хэдий тийм ч та хов жив цуу яриа сонсохдоо болгоомжтой байх хэрэгтэй. Хэрвээ хэн нэгэн хуурамч мэдээллийг дахин дахин давтаад байвал нөхцөл байдал улам л муудах болно. Хэн ч төгс биш гэдгийг сана. Та ямар нэгэн зүйлийг гүнзгий судалж байгаа бол хайхрахгүй гүйлгэн харж болохгүй гэдгээ санаарай.

 

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Ойр дотны хүмүүстэйгээ зөрчилдөх эсвэл удирдлагын зүгээс шүүмжлэл хүлээн авах магадлалтай байна. Таны сэтгэл татам байдал нийтэч зан үүссэн хэрүүл маргаан хов живийг намдаахад туслах бололтой. Үдээс хойш бие тавгүйтэж болзошгүй. Өнөөдөр уйтгартай уур амьсгал давамгайлах төлөвтэй тул та аз жаргалтай тайван харагдахын тулд шургуу ажиллах хэрэгтэй. Гадагшаа гарч дэлхий ертөнцийг мэдэрснээр энэ нь танд сэтгэлийн дарамтаасаа чөлөөлөгдөхөд тань туслах болно.

 

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Хэрэв та хөгшин настай аав ээж эсвэл хайртай хүндээ санаа зовж байгаа бол ярилцаж сэтгэгдлээ хуваалц. Ойр дотны хүмүүстэйгээ холбоо тогтоох маш тохиромжтой цаг юм. Хэрэв та гэр бүлийнхэнтэйгээ асуудалтай байгаа бол уулзалт зохион байгуулж асуудлаа тэр дор нь зохицуулах хэрэгтэй. Олны дунд яриа хийх гэж байгаа бол өөртөө итгэлтэй байдал чинь үр дүнтэй байж бардам зангаа хаяж бүгдийг үнэнээр нь ярилцсанаар та өөртөө итгэлтэй байдлаа олж авах болно.

 

АРСЛАН (7/23-8/22)   

Өнөөдөр зөвхөн өөрийнхөө үзэл бодол, итгэл үнэмшлийг барьж, хүмүүсээс холхон байх нь дээр. Гэсэн ч тайван бус байдал нэмэгдэнэ. Гэхдээ гариг эрхэсийн нөлөөгөөр та зогсолтгүй урагшлах болно. Та өөрийгөө хурдтай эргэж буй гүйлтийн зам дээр амьдарч байгаа мэт мэдэрч магад. Ямар нэг өөр зүйл сурах юм уу шинэ зүйлд суралц. Энэ хугацаанд таны сэтгэх үйл ажиллагааг өдөөж сэргээхэд хүч нэлээд их шаардагдана.

 

ОХИН (8/23-9/22)

Таны хүмүүстэй харилцах чадвар дээшилж, худалдаа наймаа хийх авьяас тань улам нэмэгдэх болно. Мөн таны өөрийгөө илэрхийлэх чадвар дээшилнэ. Энэ бүх сайхан боломжийг алдалгүй ашигла. Ойрын өдрүүдэд таны оюун ухаан маш хурц байхаас гадна гайхалтай түргэн сэтгэх чадвар чинь танд олон боломжийг нээж өгөх болно. Энэ үеийг ашиглан мэтгэлцээнд оролцох илтгэл тавих, эрдэм шинжилгээний ажил бичих, богино хугацааны сургалтанд суух, шинээр гадаад хэл сурах зэргээр аль болох үр дүнтэй байхыг хичээ.

 

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Ганц бие хүмүүс хайрттайгаа харьцаагаа албан ёсны болгоход таатай өдөр. Тэднийг урт удаан, аз жаргалтай гэрлэлт хүлээж байна. Өөртөө ба сонгосон хүндээ итгэлгүй байгаа хүмүүс өөрийнхөө сэтгэл санааг цаг хугацааны шалгуураар шалга. Хэрвээ та нүүхээр шийдсэн бол танд тохирох газрыг амархан олохоос гадна үл хөдлөх хөрөнгөө зарах гэж байгаа бол маш ашигтай наймаа хийх болно.

 

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Гэр бүлийнхэнтэйгээ хамт байж цагийг зугаатай өнгөрүүл. Амралтаа үр бүтээлтэй өнгөрүүл. Ойрын хамаатангууд уулзана. Гэхдээ хайр дурлалын харилцаанд асуудал үүсч, үл ойлголцол бий болно. Та буулт хийгээд байхад ч энэ асуудал шийдэгдэхгүй бол өнөөдөр юу ч хийх гэсний хэрэггүй. Өөрт хамаатай бүх хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл.

 

НУМ (11/22-12/21)

Сайхан зүйлс үргэлжилж байгаа тул өнөөдөр мөн хөгжилтэй үйл явдлаар дүүрэн өдөр байх болно. Нийгмийн үйл ажиллагаанд оролцох гэсэн хүмүүстэй нөхөрсөг харилцаа тогтоох зэрэг нь таныг хурцалж өгөх болно. Хэрэв гэр орны байдлаа чухалчилна үзэж байгаа бол өнөөдөр гэрээ цайз болгохын тулд завгүй ажиллах нь тийм ч хэцүү биш. Амархан мэдэгддэг санаа бодол тань эхнэр эсвэл нөхөр, хайртай хүний тань харилцаа аз жаргалтай эв найртай байхыг батлахаас гадна хайрын холбоог улам илүү хүчирхэг болохыг илтгэнэ.

 

МАТАР (12/22-1/19)

Та ирж буй амралтын өдрүүдээр хийх ёстой ажлынхаа жагсаалтыг гаргаарай. Эдгээр ажлыг хэрэгжүүлэхдээ танд туслах найзаа гэртээ урьж ч болох юм. Болгоомжтой байж болчимгүй хуумгай хөдлөлгүйгээр нухацтай үйл хөдлөл хийх цаг иржээ. Одоо шинэ фитннесийн дасгал хийх төлөвлөгөө гаргах цаг ч хэт хүч шаардсан ямар нэгэн зүйл эхлэхээсээ өмнө эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. Хийх ажлын төлөвлөгөөнд тань хайр дурлалтай холбоотой асуудал байх ба та үүндээ бага зэрэг оч өгөхийг хүсэх байх. Гэхдээ хайртай холбоотой сүүлчийн шийдвэр, бүтээлч ажил хийх зэрэг зүйлс хойшлогдох төлөвтэй байна.

 

ХУМХ (1/20-2/18)

Цагт баригдалгүй өөрийн хүсч байгаа зүйлийг л хий. Өнөөдөр та маш бүтээлч байх гэж өөрийгөө эвдсэн ямар нэг зүйл хийхийг хүснэ. Найзуудтайгаа гадуур зугаалахдаа дуурь эсвэл концерт үзсэнээр өмнө нь мэдэж байгаагүй олон зүйлийг мэдэх болно. Шинэ хүнтэй танилцахдаа хэт хийсвэр хандахгүй байхыг хичээ. Түүнийг чухам ямар хүн бэ гэдгийг олж мэд. Эс тэгвэл та хүнд байдалд орох болно. Хэрэв найзад чинь тусламж хэрэгтэй байгаа бол чадах чинээгээрээ тусла. Түүнийг ганцааранг нь бүү орхи.

 

ЗАГАС (2/19-3/20)

Баяр хөөр тааламжтай байдалд байна. Энэ бол бүтээлч сэтгэхүйгээ хөгжүүлэх сэтгэл хөдлөл өндөртэй цаг байх болно. Та зөвхөн мөрийтэй тоглоомонд ч биш амьдралдаа ердийнхөөсөө илүү эрсдэлийг амсах болно. Амралт зугаалгын цаг гарч зарим нэгэн адал явдлыг эрэлхийлэхийг хүсэх болно. Ууланд авирахаас эхлүүлээд бясалгал хийх хүртэл юу ч хийж болно. Хэрэв та шинэ харьцаа тогтоох гэж байгаа бол бүү гайх. Харин амьдралын талаарх өөр өөр хандлага, сонирхолтой санаануудын тухай бодолцож үзээрэй.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.