“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах” өдрийг угтан “ЦЭНХЭР НҮДЭН БҮСГҮЙ" балетийг тоглоно

2018-05-23 11:42

        УДБЭТ-ын хамт олон “Олон улсын хүүхдийн эрхийн өдөр”-ийг тохиолдуулан Францын нэрт хөгжмийн зохиолч Л.Делибийн “Коппелия” буюу “Цэнхэр нүдэн бүсгүй” балетыг 05-р сарын 26, 27-ны өдрүүдийн 17:00 цагт тоглох гэж байна.

 

       Л.Делиб “Цэнхэр нүдэн бүсгүй” балет нь 1870 оны тавдугаар сарын 25-нд Францын Парис хотын “Гранд Опера” театрын тайзнаа анх удаа тоглогдож байжээ. Харин манай улсад анх 1966 онд тавигдсан түүхтэй. Тус балет нь гурван бүлэг, таван үзэгдэлтэй Л.Делиб “Цэнхэр нүдэн бүсгүй” балетыг УДБЭТ-ын тайзнаа анх АЖ, ХБ, ТШ Б.Жамъяндагва хөрвүүлэн дэглэж, удирдаачаар нь Н.Намсрайжав, Ч.Жамсранжав, УГЗ Н.Туулайхүү, зураачаар нь Д.Сүхбаатар нар ажиллаж байжээ. Тус балет нь УДБЭТ-ын тайзнаа 52 дахь жилдээ тоглогдож байна.


        Тус бүтээл нь хөгжмөөр хүний дотоод сэтгэлийг илэрхийлсэн гайхалтай аялгууг бүжгэн жүжигтэй хослуулдгаараа онцлогтой. Энэхүү балетыг хүүхдүүд үзэхэд ойлгомжтой төдийгүй гол дүрийн эмэгтэй, эрэгтэй бүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг юм. Алдарт Л.Делиб “Цэнхэр нүдэн бүсгүй” балетын хөгжмийг УДБЭТ-ын удирдаач УГЗ Н.Туулайхүү удирдан тоглуулж, УДБЭТ-ын залуу балетын гоцлоочид тоглон амилуулах болно.

 

        Эрхэм үзэгчид та бүхэн “Дэлхийн шилдэг сонгодог бүжгэн жүжгийг үзүүлэн бяцхан үрсээ баярлуулахыг хүсвэл УДБЭТ-т зочлоорой.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.