“Prouve”-гийн сүрчиг ТААЛАГДСАН. Харин үнийг нь сонсоод ДУУ АЛДСАН

2018-05-24 13:17

           “Prouve” гэх энэ Франц үг баталгаажсан, баталгаатай гэсэн утгатай аж. Гэхдээ  “Шинэ танил” энэ үг баталгаанаас гадна шинэ орчин, шинэ мэдрэмж бас шинэ мэдээллийг өгсөн юм.

 

Бизнесийн нэр: Prouve Mongolia

Үйл ажиллагааны чиглэл: Гоо сайхан, гэр ахуйн барааны худалдаа

Байгуулагдсан он: 2018 оны гуравдугаар сар

Веб сайт: www.mn.prouve.com

 

2018 оны тавдугаар сарын 18. 12:30 минут

         Удахгүй нээлтээ хийх /зургадугаар сарын 2/ “GEM MALL” /10 хороолол, Чингүнжавын гудамжид орших/ худалдааны төвийн дөрвөн давхарт  ноён Б.Мөнхдорж, хатагтай  Т.Цээнэ нарын урилга илгээсэн зочид ганц нэгээрээ ирсээр. Зочдыг цав цагаахан орчин тосон авах бөгөөд өнөө “шинэ танил” үг болох “Prouve” бүхий бичиг хаа сайгүй таарна. Энэ бол “Prouve Mongolia” компанийн  “Show room”-ийн үүдэн хэсэг. Шилэн хаалгаар дотогш орвол мөн  л цагаан өнгө нүд алдуулан цэлийнэ. Ер нь энэ  өнгө нь сэвгүй ариун сэтгэлийн бэлгэддэг. Тэр утгаараа цагаан өнгийн хадгийг хамгийн сайн сайхан, хүндэтгэдэг хүндээ өргөн барьдаг уламжлал монголчуудад бий. Бас энэ өнгө ТОГТВОРТОЙ, ИТГЭЛТЭЙ сэтгэгдлийг бусдад төрүүлдэг. Тиймээс ч эмч, сувилагч нар цагаан өмсгөл өмсдөг бол зарим улс төрчид өөрсдийн тууштай байдлыг илэрхийлж цагаанаар гоёх нь ч байна. Энэ удаад тус компанийнхан ч цагаанаар тохижилтоо хийсэн аж.  “Show room”-ийн баруун талд “Prouve” брэндийн бүтээгдэхүүнийг /үнэртэн хийгээд гэр ахуйн бүтээгдэхүүн/ эгнүүлэн өрсөн агаад хаа нэг талст бүхий гоёл, гоёмсог цэцгийн баглаагаар өнгө нэмсэн нь эндэхийн эзэн хатагтай тун ч чамбай нэгэн болохыг төвөггүй илтгэх аж. Харин эзэд “Showroom”-ээ олон улсын стандартын дагуу, MLM буюу олон үет маркетингтай компанийн өвөрмөц үйл ажиллагаанд тохирсон зохион байгуулалт интерьер дизайнтайгаар хийснээрээ онцлогтой хэмээн тодотгох юм билээ.

 

 

 

        Үүдэн хэсэгтээ мөн л цагаан өнгийн сандлыг эгнүүлсэн нь зочдод зориулсан гэдэг нь тодорхой. Ингээд товлосон цаг болоход Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын морин хуурч н.Амундарь  хуурын сайхан аялгуугаар нээлтийн салхийг хагалж, ерөнхий болон гүйцэтгэх захирлууд үг хэллээ. Дараа нь тууз хайчлах ёслол болсноор  тус компанийн  “Show room” үүд хаалгаа нээлээ.

 

 

        Тодруулбал, “Prouve” компани нь 2017 оны гуравдугаар сард Польш улсад үүсгэн байгуулагдсан  аж. Тэд хамгийн өндөр чанартай Франц сүрчиг, гэр ахуйн цэвэрлэгээний эко бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дэлхийн зах зээлд нийлүүлдэг. Хэдийгээр өөрийн түүхийг эхлэн бичээд жил гаруй хугацааны нүүрийг үзэж байгаа ч өнөөдөр олон оронд “Prouve”  бүхий шошготой бүтээгдэхүүнүүд хэдийнэ танил болжээ. Харин энэ зуны сүүлээр make up буюу гоо сайхны бүтээгдэхүүнээ зах зээлд гаргана. Энэ мэтчилэн цаашид бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. Ийнхүү Польшоос эхэлсэн “Prouve” нь Итали, Франц, Герман гээд европын болон бусад 22 оронд энэ онд салбараа хийх аж. Харин Монголын хувьд тэдний анхны салбар нь болж амжжээ. Өөрөөр хэлбэл “хөгшин европчуудын” өндөр шалгуурт Монгол залуус тэнцсэн  гэж  болно. “Prouve Mongolia” компанийн  Ерөнхий захирал н.Мөнхдорж Польш улсад өссөн нэгэн бөгөөд энэ орон түүний хувьд хоёр дахь нутаг болжээ. Энэ нь Монголд анхны салбарыг нээхэд давуу талын нэг болсныг  тэд бас сонирхуулсан юм.

 

        Ийнхүү нээлтийн дараа үүдэнд саксафоны зөөлөн аялгуу ихэд сонсголонтой эгшиглэнэ. Сонсоход л хүний сэтгэлд ч юм уу, зүрх рүү шууд хүрч чаддаг энэ хөгжим цаанаа л зөөлөн, тансаг, чамин мэдрэмж төрүүлэх аж. Ирсэн зочид халуун вино шимж, өөр хоорондоо шинэ сонин хуваалцана. Дэгжин бүсгүйчүүд “Prouve”-гийн үнэртэнд харц унагаах бол нөгөө хэсэгт нь гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн сонирхолтой байгаа нь илт. Мэдээж урин дулаан цаг ирж, эмэгтэйчүүд маань хамгийн хөөрхөн дээрээ тавьчиаад үсээ задгайлан, өндөр өсгийт товшин алхах нь их хотын амьдралд өнгө нэмдэг шүү дээ. За тэгээд дэгжин тэднийг тансаг үнэртэн бас чимнэ.

 

 

 

Иймээс  энэ хэсгээ үнэртэнд дурлагсад хаяглаж байгаа юм

 

        Сонирхуулахад сүрчиг буюу parfum нь parfumes хэмээн латин үгнээс гаралтай. Тэртээ дундад зууны үед Францын эрхэмсэг хатагтай нар анхилам үнэрийг бээлийдээ шингээн хэрэглэдэг байж. Бас гарамгай жанжин Напелеон Бонапарт тулалдаан бүхнийхээ өмнө цоо шинэ, өөр өөр төрлийн сүрчиг хэрэглэдэг байсан нь дайснуудаа “ховсдуулж” орхидог байсан ч гэлцдэг. Ер нь үнэртний ертөнц Франц улсын түүхтэй салшгүй холбоотой. Тэр тусмаа үнэртний үйлдвэр Франц улсын Гресс тосгон өнөө ч  үнэртэнд дурлагсдыг уруу татсаар. Бүгд  энэ зүгт хараагаа чилээсээр. Тэртээ 400 гаруй жилийн өмнө  Грессед уг үйлдвэр нээгдсэн гэх бөгөөд 30 аж үйлдвэр үйл ажиллагаа явуулж, дэлхийн гоо сайхны хэрэглээний гол түүхий эдүүдийг бэлтгэдэг. Тэд өөрт байхгүй түүхий эдээ Европын бусад улс орон, өмнөд Америк, Араб, Хятад, Энэтхэг зэрэг улсаас импортлодог  гэж байгаа  юм.

 

 

“PROUVE”  Ч ҮНЭРТНЭЭ ФРАНЦАД ҮЙЛДВЭРЛЭДЭГ

 

 

“Prouve” хариулж байна

 

        “Prouve”-гийн сүрчгийн гол түүхий эд болох эфирийн тосыг Францын Грассед үйлдвэрлэдэг аж. Өнөөдөр “Prouve”- д энгийн шууд хэрэглэдэг 50 төрлийн сүрчигнээс гадна шинээр зургаан төрлийн молекул parfum-ийг гаргасан байна. Өөрөөр хэлбэл ахисан түвшнийх гэж болно. Зургаан төрлийн энэ молекул parfum-ийг ашиглаад 200 гаруй нэр төрлийн үнэрийг бүсгүйчүүд өөрсдөө зохионо гэдгийг сонсоод “Өө, гайхалтай” гэж өөрийн эрхгүй дуу алдсан шүү. Хамгийн багадаа л хоёр төрлийн молекул сүрчигтэй байхад л хэд хэдэн төрлийн давтагдашгүй үнэртэнг зохиож болох нь байна. Энэ тухай гүйцэтгэх захирал Т.Цээнэ: Дэлхийд алдартай хэдхэн төрлийн үнэрүүд байдаг шүү дээ. Тэднээс уйдчихсан ахисан түвшинд үнэртэй усыг сонирхдог хүмүүс энэ молекул parfum-аар өөрсдийн дахин давтагдашгүй үнэрээ бүтээх боломжтой. Энэ боломжийг зөвхөн “Prouve” брэнд дэлхийн зах зээлд масст зориулан гаргаж байна. Молекул parfum нь үнэртэй ус зохион бүтээгчдийн дунд яригддаг эсвэл үнэртэй усны дээд зэргийн сонирхогчид, дурлагсад тодорхой хэмжээгээр мэддэг юм. “Prouve Mongolia” бол Монголын зах зээлд анх удаа олон нийтэд зориулж энэхүү молекул сүрчгийг гаргаж байна” хэмээн ярьж байна.

 

 

“Prouve”-гийн parfum-ийг үнэртэж үзээд ТААЛАГДСАН. Харин үнийг нь сонсоод /50мл нь 58000 төгрөгийн үнэтэй/ ДУУ АЛДСАН.

.

 

 

“Prouve” хариулж байна

 

        Үнийн зөрүү ялгаа нь зөвхөн маркетингийнхаа онцлогт л байгаа юм. Жишээ нь алдартай брэндийн 50мл parfum-ийг Монголд дунджаар 200 гаруй мянган төгрөгөөр борлуулагддаг. Энд талаас илүү хувь  нь өндөр зардалтай зар сурталчилгааны үнэ багтсан байдаг. Улмаар өндөр зэрэглэлийн дэлгүүрээр дамжин эцсийн хэрэглэгчийн гар дээр очдог. Харин энэ бүх нэмэлт өртгийг хэрэглэгч төлдөг шүү дээ. Энэ нь ч аргагүй юм. Маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн учраас ийм өндөр үнээр зарагддаг гэсэн үг. Харин манай “Prouve” брэндийн сүрчгэнд маркетингийн өндөр өртөг шингээгүй. Өөрөөр хэлбэл өндөр зардалтай реклам зар сурталчилгаа, ПР хийдэггүй гэсэн үг. Харин түүний оронд гишүүддээ цалин, урамшуулал тараах зарчмаар борлуулалтаа идэвхжүүлдэг” гэж танилцууллаа.

 

        Энд сонирхуулахад үнэртэй усны үнэр хэр удаан хадгалагдах нь үнэрийн концентрациас шалтгаалдаг. Өндөр байх тусам удаан хадгалагдана гэж үздэг.  Тэгвэл:

 

Eau Frache: концентраци — 1–3 %, хадгалагдах — 2 цагаас багагүй;

Eau de Cologne: концентраци — 2–4 %, хадгалагдах— 2 цаг хүртэл;

Eau de Toilette: концентраци — 5–15 %, хадгалагдах— 4 цаг хүртэл;

Eau de Parfum: концентраци — 15–20 %, хадгалагдах— 5–6 цаг хүртэл;

Parfum: концентраци — 20–30 %, хадгалагдах— 10 цаг хүртэл байна.

 

 

 

“Prouve” хариулж байна

 

        Үнэртэй усны чанарт суурь гурван хүчин зүйл нөлөөлдөг. Үнэртэй усны гол найрлага нь эфирийн тос, спирт хоёр байдаг. Юуны өмнө дээд зэрэглэлийн чанартай байгалийн гаралтай эфирийн тос ашиглах. Мөн спирт нь тухайн үнэртэн зохион бүтээх явцад үнэрт нөлөөлдөггүй ямар ч үнэргүйг ашигладаг. Өөрөөр хэлбэл мөн адил дээд зэрэглэлийн спирт ашигладаг гэсэн үг. Дээрээс нь үнэртэй ус спирт хоёрыг нэгдмэл нэг болгоход тодорхой хэсэг хугацаа, технологи шаардлагатай. Монголчууд бидний сайн мэддэг айраг исгэхтэй төстэй гэх үү дээ. Хэдэн сарын туршид тодорхой температурт зориулалтын саванд исгэнэ, хөлдөөнө, нэрнэ гэсэн олон шатлалт технологийн дараа сүрчиг бий болдог. “Prouve”-гийн хувьд хамгийн өндөр зэрэглэлийн эфирийн тосыг Францын Грассегаас авдаг. Мөн хамгийн чанартай спиртийг хэрэглэдэг. Франц технологийн дагуу маш нарийн уламжлалт аргаар хийгддэг юм. Мөн манай бүх бүтээгдэхүүн дотроо сертификаттай ирдэг. Энэ нь тухайн сүрчгийг Францад үйлдвэрлэсэн гэдгийг нотлох нотолгоо болдог юм. Польш өөрөө Европын холбооны улс учраас европ стандартыг мөрддөг. Тиймээс хэрэглэгчийг хуурдаггүй, хэрэглэгчийг төөрөгдүүлсэн зүйл хийхийг хүлээн зөвшөөрдөггүй. Хэрвээ ”Prouve” зүгээр л энэхүү сертификатыг энгийн маркетингийн хэрэгсэл болгож хийсэн бол хэрэглэгчийг төөрөгдүүлсэн гэдэг шалтгаанаар уг брэнд өөрөө оршин тогтнох боломжгүй болно шүү дээ. Тэгэхээр энэ нь юуг баталж байна вэ гэвэл “Та үнэхээр өндөр зэрэглэлийн чанартай , Франц сүрчиг хэрэглэж байна” гэсэн баталгаа юм.

 

 

Үүгээр зогсохгүй “Prouve Mongolia”-гийн партнер болж ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж хүссэн бүхэн нээлттэй аж

 

 

 

“Prouve” хариулж байна

 

        Ямар ч ажил мэргэжлийн хүн манай хамтрагч болох боломжтой. Бид бүтээгдэхүүнээ зах зээлд хүргэхийн тулд дэлгүүрээр худалдаалдаггүй харин партнёр буюу гишүүдээрээ дамжуулдаг юм. Энэ бол манай маркетингийн онцлог. Манай гишүүд “Prouve” -гийн бүтээгдэхүүнийг 25 хувь хөнгөлөлттэй үнээр авахаас гадна шууд өөртөө ашиг гаргах боломжтой. Мөн цаашлаад баг үүсгэн зохион байгуулж багийнхаа борлуулалтаас тогтмол цалин урамшуулал хүртэнэ.

 

        “Prouve” –гийн бүтээгдэхүүнийг хэзээ ч дэлгүүрт тавьж борлуулдаггүй. Зөвхөн гишүүдээр дамжин борлуулагддаг. Тухайн зарагдсан бүтээгдэхүүний онооны 36 хувь нь манай нийт гишүүдийн цалин урамшуулалд тараагддаг. Энэ нь “Prouve” төв компаниас гаргасан маркетинг бөгөөд бусад ижил төстэй маркетингтай компаниудаас өндөр тогтоож өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл гишүүддээ илүү ашигтай байхаар маркетингаа боловсруулсан гэсэн үг юм. Бид үүнийг Монголд яг тэр дүрмээр нь хэрэгжүүлэх ёстой. Ямар ч хүн манай аль нэг гишүүнд хамаарагдаад, энгийн хэрэглэгчээр холбогдох боломжтой. Мөн www.mn.prouve.com online дэлгүүрээ маш хялбар ухаалгаар шийдэж өгсөн. “Prouve”-гийн гишүүд ID кодоороо нэвтрэн орж бараагаа захиалж хүссэн газартаа хүргүүлэн авдаг болсон нь гишүүд хэрэглэгчдийнхээ таашаалыг хүртээд байна.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 2 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (2)

Maira /105.112.38.198/

2018-08-26 05:39

Португалийн миний ард түмэн сайхан өдөр НОГООН ГОХИСЫН НӨХӨӨРӨЛ ЖИЛ ЛИСС ХХК-ийн зээлдэгч Калифорни. Би өнөөдөр маш сайхан өдөр байна ЖЕЙЛС ЖИШИГ ЛУЙН НЭМЭГДЭЛ БОДЛОГО , Миний нэр Маргариди Мариа бол би Португалийн Абрант хотоос ирсэн Би гэрлээд, би жинхэнэ зээлийн компанийг хайж байна Өнгөрсөн 5 сарын хугацаанд байшин худалдан авахаар болсон Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө Миний итгэл найдвар алдагдсан, би эргэлзээд сэтгэлээр унасан, би хэзээ ч хүсэхгүй байна Интернетэд зээлдүүлэгчидтэй холбоотой ямар нэгэн зүйл хийх ёстой байсан тул би очсон a Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсан Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн, тэдэнтэй хамт хэрэглэв И-мэйл: (davidsmartloancompany1@gmail.com) Би хэзээ ч итгэж байгаагүй боловч би өөрийнхөө туршиж үзсэн 24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа. Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа, Зээл авахад [хориотой үг]рдлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү (davidsmartloancompany1@gmail.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно Дэвидтэй ухаалаг зээлтэй холбоо бариарай Өнөөдөр Канадын компанид зээлээ авч, Давидын ухаалаг зээлийг адислав компани нь жинхэнэ зээлийн саналыг хүлээлгэн өгсөн.  Дэвид ухаалаг зээлтэй холбоо бариарай Энэхүү компанид стрессгүйгээр амжилттай зээл авдаг.

Хариулах 0 0
albaker /93.65.89.201/

2018-06-25 06:17

Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.