Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр "ЦАСАНГОО" балетыг тоглоно

2018-05-24 18:19

           “Nomadic Ballet Production”-ийн авьяаслаг, хөдөлмөрч залуус “Цасангоо” балетыг хөгжмийн зохиолч Б.Павловскийн хувилбараар эх орныхоо тайзнаа ахин тоглох гэж байна. Тодруулбал, ирэх зургадугаар сарын 1-ний өдөр 11:00, 14:00, 16:00 цагуудаас Улаанбаатар чуулгын тайзнаа тоглохоор үзэгч хүүхэд, багачууддаа “урилгаа тараагаад” эхэлжээ.

 

Хоёр бүлэг, таван үзэгдэлт энэ бүжгэн жүжигт

Хөгжим: Б.Павловский

Цомнол: Ах дүү Гримм

Балетмейстер: Г.Батчимэг

Хувцас дизайнер: Я.Цэцэгдорж

Тайзны зураач: Б.Алтансүх нар ажиллаж байна.

 

Үйл явдал:

           "Хаант улсын хамгийн үзэсгэлэнтэй нь хэн бэ?" хэмээн бардам асуух хатан хаан, "Таны гоо үзэсгэлэн төгс төгөлдөр билээ. Гэвч цасан цагаан царайтай, цусан улаан уруултай, гил хар үстэй Цасангоо хамгаас үзэсгэлэнтэй нь, Ахайтан минь..." хэмээн айдас дүүрэн өгүүлэх толь... Хүйтэн харанхуй ордноор цуурайтуулан "- Цасангоогийн зүрхийг надад авчир!" хэмээн уурсан тушаах хойд эх ...

 

         Хүн бүхний танил, дэлхий дахинд алдартай "Цасангоо" хэмээх энэхүү үлгэрийг ах дүү Гримм 1812 онд зохиосон бөгөөд дэлхийн 100 гаруй хэлнээ орчуулагдан тайз, дэлгэцийн олон арван бүтээлүүдийн гол сэдэв болсон гайхалтай бүтээл юм.

 

         1937 онд Уолт Дисней студийн 5 жилийн турш хөдөлмөрлөж бүтээсэн "Цасангоо ба долоон одой" нэртэй бүрэн хэмжээний, хөгжимт хүүхэлдэйн кино хамгийн алдартай Цасангоо бөгөөд энэ дүр нь өнөөгийн хүүхэд багачууд төдийгүй насанд хүрэгчдийн зүрх сэтгэлд мөнхөрсөн, хайртай дүр билээ.

 

         Энд нэмэхэд, дэлхийн олон театрт Цасангоо балетыг тоглодог бөгөөд“Nomadic Ballet Production”-ийхан 2016 оны арваннэгдүгэр сард анх удаа Монголын тайзнаа амилуулан, үзэгчдийн хүртээл болгоод байсан юм.

 

Балетын захиалгыг 9902-4933 дугаарын утсаар авч байгаа бөгөөд тасалбар бүр бэлэгтэй гэнэ.

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.