Трамп Ким Жон Унтай хийх уулзалтыг ЦУЦАЛЛАА 

2018-05-24 22:30
Цагаан ордны цахим хуудсанд нийтлэгдсэн албан бичиг

   АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын тэргүүн Ким Жон Унтай хийхээр төлөвлөсөн уулзалтаа цуцалжээ. Энэ талаар Цагаан ордны цахим хуудсанд нийтлэгдсэн албан бичигт өгүүлсэн байна. 


   Хоёр орны төрийн тэргүүнүүдийн түүхэн уулзалт ирэх сарын 12-ны өдөр Сингапурт болохоор төлөвлөгдөж байсан юм. 


  Харин ийнхүү төлөвлөсөн уулзалтыг цуцлах болсон шалтгааныг Трамп тайлбарлахдаа “саяхны мэдэгдэлд уур хилэн, ил тодоор заналхийлэл гарсан тул” Ким Жон Унтай уулзалт хийх боломжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. 


    Мөн АНУ-ын цөмийн хүчин чадал Хойд Солонгосынхоос хавьгүй хүчирхэгийн дээр, “үүнийг хэрэглэх нөхцөл гаргахгүй байхын төлөө бурханд залбирч байна” хэмээн Трамп мэдэгджээ. 


   Хэдийгээр зургаадугаар сарын 12-ны өдөр товлогдсон уулзалтыг цуцалсан ч хожим Хойд Солонгосын тэргүүнтэй уулзахад бэлэн хэмээн Америкийн Ерөнхийлөгч мэдэгдсэн байна. 


   “Дэлхий дахин, тэр дундаа Хойд Солонгос энх тайван, хөгжил цэцэглэлтийг тогтоох гайхалтай боломжийг алдлаа. Ийнхүү боломжоо алдсан нь үнэхээр түүхэн гунигт мөч” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цохон тэмдэглэжээ. 


   Энд дуулгахад, АНУ болон БНАСАУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалтыг дэлхий даяар чих тавин хүлээж, ихээхэн найдлага тавьж байсан ч энэ уулзалт цуцлагдаж болзошгүйг илтгэсэн хэд хэдэн үйл явдал болсон юм. 


   Тухайлбал, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчтэй дээд хэмжээний уулзалтыг хоёр дахь удаагаа хийнэ гэж Ким Жон Ун мэдэгдэж байсан ч тавдугаар сарын 16-нд товлогдсон хоёр орны дээд хэмжээний уулзалтыг Пхеньян цуцласан юм.


   Ийнхүү дээд хэмжээний уулзалтаа товлосон өдөр нь цуцлах болсон нь АНУ болон БНАСАУ-ын хамтарсан цэргийн сургуулилттай холбоотой байв. 


  БНСУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтыг цуцлах болсон талаарх Хойд Солонгосын Цахим мэдээллийн төв агентлагийн хийсэн мэдэгдэлд "АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилт нь Хойд руу халдах сургуулилт, хоёр Солонгосын харилцаа таатай болж байгаа үед өдөөн хатгалга болж байна" хэмээн цохон тэмдэглэж байв. 


   Үүний дараа Дональд Трамп Хойд Солонгосын тэргүүнтэй хийх уулзалтаа цуцлаж болзошгүй талаарх мэдээлэл нэг бус удаа гарч байсан юм. Ийнхүү ихээхэн хүлээлт мөн эргэлзээ дагуулж байсан уулзалт цуцлагдлаа. 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 2 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (2)

Зочин /202.21.106.152/

2018-05-24 23:21

Угаасаа Америкийн хувьд хоёр Солонгосыг эвлэрүүлэх нь туйлын ашиггүй л байхгүй юу.

Хариулах 0 1
Зочин.... /59.153.112.216/

2018-05-24 22:47

Nowshiin yankuud.dald oroosoi

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.