“Gem mall” худалдааны төв НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

2018-05-29 09:44

         “Gem mall” худалдааны төв нь удахгүй нээлтээ хийх гэж байна. Тодруулбал, Баянгол дүүргийн 06-р хороо, Чингүнжавынгудамжинд орших тус худалдааны  төв 2018 оны 06 сарын 02-нд өдрийг товложээ.

 

         Үүд хаалгаа шинээр нээж буй “Gem mall” нь архитектурын өвөрмөц шийдэл бүхий тансаг орчин, сүүлийн үеийн технологийн дэвшилтэт агааржуулалт, гэрэлтүүлэг, дохиолол хамгаалал бүхий худалдааны төв болжээ. “Gem mall” бүхий уг барилга нь 16 давхраас бүрдэх бөгөөд 108 айлын орон сууцтай нь эдний онцлог болж байгаа юм.

 

 

 

 

 

 

         Моол нь нийт таван давхар буюу 6000 м.кв талбайд coffee shop, хүнсний дэлгүүр, ресторан, балетийн сургалт, франц сүрчиг, үсчин гоо сайхан, mаке апп сургалт,  гар утас, сэлбэг худалдаа гоёл чимэглэл, алжаал тайлах spa, нүдний шил, эрэгтэй эмэгтэйболон хүүхдийн бэлэнгутал, хувцас, Япон, Солонгос гоо сайхны бараа,цагаан хэрэгсэл болон гэр ахуйн бараа гээд бренд шопууд үйл ажиллагаа явуулна.

 

         Сүпер маркет нь 108 айлдаа хөнгөлөлттэй үнээр үйлчлэх ажээ.

 

         Бяцхан тоо баримт дурдахад Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 2017оны 1-р сарын 1-ний байдлаар нийт 1380792 хүн байнга оршин суудаг. Энэ нь Монгол Улсын нийт хүн амын 45.1 хувь нь байгааг судалгаагаар гаргасан байдаг. Харин манай улсын нийт хүн амын 70 хувьнь 35-аас доош насны залуучууд байдаг. Тэр утгаараа тус моолд хүүхдийн хувцасны брэнд, тоглоомын төв, baby spa, хүүхэд саатуулах газар, төрөл бүрийн сургалт, гадаадад суралцагчдад зөвлөгөө өгөх төв хүртэл багтаж байгаа аж. Мэдээж орчин үеийн соёлт хүмүүн танд зориулсан тансаг орчин, найрсаг үйлчилгээ, автомашины зогсоол, тухтай цэцэрлэгт орчныг нь орхихыг хүссэнгүй. Гэхдээ гоёмсог барилга, тансаг орчин бүхий газар өндөр үнэтэй бараа байдаг ойлголтыг халж, хүссэнээ авах боломжийг “Gem mall” л ганцхан олгох гэнэ.

 

 

 

        

        Өөр нэгэн онцлог нь хэрэглэгчид худалдааны төвийн гаднах дэлгэцээс худалдаалагдаж буй барааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой ажээ.

 

         Өнөөдөр бизнесийн ертөнцөд  “Хэрэглэгч хаан” гэсэн ойлголт бий болоод 100 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Хэдийгээр манай улсад энэ тухай  яриад 20 гаруй жил өнгөрч байгаа ч  үйлдвэр худалдаа эрхлэгчид маань өдөр ирэх тусам хөгжлийн шинэ шинэ гарцыг нээж буйн нэг жишээг “Gem mall”-ийнхон харуулах нь ээ.

 

         Түүгээр зогсохгүй нийгмийн хариуцлагын хүрээнд Монголд анх удаа “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын цогцолборын бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулж, түрээсгүй талбайг гарган өгсөн байна. Уг талбайд буяны үйлст зориулсан худалдаа хийж, орлогыг хүүхдийн сайн сайхны төлөө зарцуулах юм байна.

 

 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.