Н.Энхболд сайдын айлчлалыг Хятадын хэвлэл хэрхэн дүгнэв

2018-05-31 15:31

            Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүнгийн талаар Хятадын цэргийн болон Засгийн газрын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснийг хүргэж байна.

 

            БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, хурандаа генерал Шюй Чилян уулзалтын үеэр хоёр талын харилцаанд хамтын ажиллагааны агуулга болон цар хүрээг тасралтгүй баяжуулж байх, "Бүс ба Зам" санаачлага, "Хөгжлийн зам" стратегийг амжилттай үргэлжлүүлэх, бие биенийхээ язгуур эрх ашгийг хүндэтгэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Монгол Улсын ерөнхийлөгч хоорондын хүрсэн чухал зөвшилцлийг хэрэгжүүлэхийн тулд Хятад улс шинэ эрин үед Монгол Улстай хамтран ажиллах хүсэлтэй байгааг илэрхийлэв. Мөн хоёр улсын зэвсэгт хүчний харилцаа, практик хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, стратегийн харилцаа холбоог бэхжүүлэх, стратегийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байгаа талаар хэлэв.

 

            Монгол Улсын батлан хамгаалахын сайд Н.ЭнхболдМонголын тал гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болох Хятадтай хамтын ажиллагааг бэхжүүлэхийг үргэлж дэмжиж байгаа бөгөөд Монгол Хятадын хөгжлийн стратегийг боловсронгуй болгох, хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсч байгааг илэрхийлэв.

 

            БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Вэй Фөнхө уулзалтын үеэр Хятад, Монгол хоёр улс нь уул, усаар холбогдсон сайн хөршүүд юм. Хятад улс энх тайвны гадаад бодлогыг баримталж, хөрш орнуудтайгаа дипломат бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж, Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байна.  Хоёр улсын ард түмний ашиг тусын төлөө, хамтдаа хөгжиж,  харилцан хүндэтгэж,  Хятад Монголын стратегийн бүрэн түншлэлийн харилцааг тасралтгүй урагшлуулах сонирхлоо илэрхийлэв.Хятадын зэвсэгт хүчин Монголын талтай хамтран бие бүрэлдэхүүний сургалт, хамтарсан сургалт, олон улсын энхийг сахиулах, терроризмтай тэмцэх, хил орчмын хяналтзэрэгхоёр зэвсэгт хүчний харилцааг шинэ түвшинд хүргэхэд түлхэц болгонхамтран ажиллах хүсэлтэй байгаа гэдгээ мөн хэлсэн юм.

 

            Монгол Улсын батлан хамгаалахын сайд Н.Энхболд Монголын тал Хятадын талтай батлан хамгаалахын салбарын олон талбарт практик харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж хоёр улсын цэргийн салбарыг гүн гүнзгий хөгжүүлэх явдлыг дэмжихэд бэлэн байгаа талаар хэлсэн байна.

 

Орчуулсан: Г.Янжинлхам

 

中新社北京5月25日电 (记者 李纯)中央军委副主席许其亮、国务委员兼国防部长魏凤和25日分别在北京与蒙古国国防部长恩赫包勒德会见会谈。

 

  许其亮在会见时说,中方愿在新时代大背景下同蒙方共同努力,落实好习近平主席与蒙古国领导人达成的重要共识,尊重彼此核心利益,对接好“一带一路”倡议和“发展之路”战略,不断丰富两国关系内涵和合作领域。希望两国军队保持高层交往,深化务实合作,加强战略沟通,增进战略互信,推动两军关系走深走实,为两国友好合作提供有力支撑。

  恩赫包勒德说,蒙方始终把加强对华合作作为蒙对外政策的优先方向,愿加强蒙中发展战略对接,不断拓展各领域交流合作。

  魏凤和在会谈时说,中蒙是山水相连的友好邻邦。中方奉行和平外交政策,践行亲诚惠容的周边外交理念,愿与蒙方一道,不断推进中蒙全面战略伙伴关系,相互尊重,共同发展,造福两国人民。中国军队愿与蒙方进一步加强两军在人员培训、联演联训、国际维和、反恐和边境管控等领域的务实合作,推动两军关系再上一个新台阶。

恩赫包勒德说,蒙方愿与中方加强包括国防领域在内的各领域务实交流合作,推动两国两军关系持续深入发展。

 

 

            Ашигласан эх сурвалж:

http://www.81.cn/jwzb/2018-05/25/content_8042371.htm

ХЯТАДЫН ЦЭРГИЙН САЙТ

http://cpc.people.com.cn/n1/2018/0526/c64094-30015299.html   ХЯТАДЫН КОММУНИСТ НАМЫН САЙТ

http://world.people.com.cn/n1/2018/0526/c1002-30015167.html

http://www.gov.cn/xinwen/2018-05/25/content_5293757.htm

ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН САЙТ

http://www.xinhuanet.com/2018-05/25/c_1122890175.htm

http://news.he-nan.com/article_411178.html

http://news.sina.com.cn/o/2018-05-25/doc-ihcaqueu0871235.shtml

http://www.xinhuanet.com/2018-05/25/c_1122890175.htm

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.