Аагим халууныг давах АШИГТАЙ ЗӨВЛӨГӨӨ

2018-05-31 22:09


 
ESA: Нийт нутгаар сүүлийн өдрүүдэд багагүй халж, хур бороо хүссэн хүмүүс хаа сайгүй. Энэ бямба гаригаас тэнгэр хур бороогоо хайрлаж, газар чийгшинэ гэсэн цаг агаарын төлөв гарчээ. Гэхдээ зун л хойно аагим халуун өдрүүд ар араасаа л цуврана. Энэ өдрүүдэд халууны ард гарч, ажлаа амжуулах хэрэг гарч л таарна. Аагим халууныг давах ашигтай зөвлөгөөнүүдийг хүргэе.



1.    Цангаа тайлах. Халуунд өмнө нь ууж дадснаасаа 2 дахин их ус уу. Кофе, согтууруулах ундаа, хийжүүлсэн ундаа аль нь ч биш. Зөвхөн ус.  

   Аагим халуунд зүрхний ачаалал нэмэгддэг тул чихэрлэг зүйл, согтууруулах ундаа хэрэглэж ачааллыг нь нэмэх хэрэггүй. Тэр дундаа халуунд хүйтэн шар айраг шимэх хүсэлтэй байдаг хүмүүс үүнээсээ татгалзаарай. Халуунд шар айраг ууснаар биен дэх усыг багасгаж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж мэднэ. Харин нимбэгтэй ус хамгийн сайн сонголт. 

 


2.    Хоол. Аль болох их жимс, ногоо хэрэглэ. Гурилан бүтээгдэхүүн, шарсан болон тос өөхтэй хоол, мах, нөөшилсөн мах, давс, давсалсан бүтээгдэхүүнийг маш бага хэрэглэхийг зөвлөе.  

   Халуунд хүнд хоол идснээр биеийн хэмийг нэмэгдүүлж, ходоодонд ачаалал өгдөг юм байна. Тиймээс халуун өдрүүдийг ашиглаад хөнгөхөн хооллож, тураад авахад гэмгүй.

 


3.    Нарны шил. Нар шарсан өдрүүдэд нэн хэрэгцээтэй зүйл бол мэдээж нарны шил. Гадуур гарахдаа нүдээ хамгаалж, харин хувцаслахдаа зөвхөн сайн чанарын даавуугаар хийсэн цайвар өнгийн хувцсыг сонгоорой. Хөвөн даавуу зэрэг цэвэр даавуун материал нь агаарыг сайн нэвтрүүлж, чийг шингээн, биеийн хэм солилцоход эергээр нөлөөлнө. Гоо сайхны хэрэгсэл, үнэртэн бага хэрэглэх хэрэгтэй. 

 


4.    Гадаа гарах. Гадагш гарахдаа өглөө эсвэл орой сэрүү унасан үеэр л гарахыг хичээгээрэй. Ид халууны үед гарахаас зайлсхий. Гадагш гарахдаа цайвар өнгийн шүхэр ашиглах хэрэгтэй. Гарахаасаа өмнө шүршүүрт ор. Мөн хуванцар саванд хүйтэн ус хийгээд, гадагш гарахдаа хөлөөсөө толгой хүртэл шүршвэл сайхан сэрүүцүүлнэ. Савтай усандаа мөс хийчихвэл нэг хэсэгтээ л хүйтэн устай явна гэдгийг санаарай. 

 


5.    Ажил дээр. Ажлын ширээнийхээ хажууд жижигхэн аквариум эсвэл устай сав тавь. Ууршсан ус агаарыг чийгшүүлж, улмаар өрөөнд амьсгалах таатай нөхцөл бүрдүүлнэ. Мөн том навчтай ургамлууд агаарыг чийгшүүлэх, цэвэршүүлэхэд нэн тустай. Ажлын өдрийн эхний хагаст идэвхитэй ажиллахыг хичээгээрэй. Учир нь хэт бүгчим халуунд ядарсан тархи, бие хүссэн үр дүндээ хүрэхэд саад болдог. 

 


6.    Гэртээ. Аль болох ойр ойрхон шүршүүрт орж, гэртээ чийгтэй алчуурууд тавь. Хөргөгчинд түр байлгасан ор дэрний даавуугаа хийгээд унтах шилдэг арга ч бий. Хүүхдүүд тань таниас илүү халууцаж бүгчимддэг гэдгийг сайтар анхаар. Тэдний бяцхан бие наранд цохиулахдаа маш хурдан байдаг. Тиймээс хүүхдүүдээ шалнаасаа даарч хоолой өвдөнө гэж оймс өмсүүлж бэгнэлгүйгээр хүсснээр нь нүцгэн явуул. 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.