Тэнгэрийн ташуур ба АТТИЛЛА БАЛЕТ

2018-06-12 13:50

          УДБЭТ-ын  хамт олон  2011 оны 11 сарын 29-ны өдөрХ үннү гүрэн үүсэн байгуулагдсаны 2220 жилийн ой, Улс тунхагласаны баярыг тохиолдуулан СТА А.Батдэлгэр ”Тэнгэрийн ташуур” балетыг анх тайзнаа долоон  жилийн өмнө амилуулж байсан.

 

         Хөгжмийн зохиолч, Бүжиг дэглээч СТА А.Батдэлгэрийн “Тэнгэрийн ташуур” балет нь 2 бүлэг, 4 үзэгдэлтэй  монголын үндэсний балет юм.Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том гүрнүүдийн нэг Хүннүгийн удирдагч Атилла хааны дэлхийг чичрүүлж явсан үеийг тус балетээр үзүүлсэн байна. Тэрээр Ромын хаадын нүүр рүү нулимж, нойргүй хонуулж, заримынх нь сүнсийг зайлуулж явсан бөгөөд тэднээс “Тэнгэрийн ташуур” хэмээх хочийг авсан гэдэг.

 

         Атилла хаан болон Хүннү цэргүүдийн хүч чадал, эр зориг, сүр жавхааг харуулсан түүхийг сэлэмт бүжгээр УДЭТ-ын уран бүтээлчид илэрхийлэн харуулжээ. Балетын хөгжмийг А.Батдэлгэр бичсэн бөгөөд тэрээр  "Тэнгэрийн ташуур" балетыг анх 2012 онд УДБЭТ-ын тайзнаа дэглэн найруулж тавьсан.

 

         Тус балетын тайзны зураачаар УДБЭТ-ын Ерөнхий зураач УГЗ Г.Ганбаатар, хувцас загварыг  УДБЭТ-ын хувцасны дизайнер СТА Г.Оюун нар ажиллаж байсан. Сонгодог бүтээлийг амилуулахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг хүмүүсийн нэг бол удирдаач юм.  Тус бүтээлийн удирдаачаар АНУ-ын Стенфордийн их сургуулийн профессор, удирдаач Жин Дон Кэй ажиллаж байсан бөгөөд энэ удаагийн тоглолтыг бас удирдан тоглуулах гэж байна. Ийнхүү алдарт Атилла хааны  баатарлаг түүхийг өгүүлсэн балет УДБЭТ-ын тайзнаа 6 жилийн дараа дахин тоглогдох гэж байна.Дэлхийг байлдан дагуулж, хүч чадал, ур чадвараараа гайхагдаж байсан алдарт Аттиллагийн түүхээр бүтээсэн балет 2018 оны 06-р сарын 23, 24-ны өдөр УДБЭТ-ын тайзнаа дахин тоглогдох гэж байна.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.