“Чингис хаан – соёлын зөрчилдөөн” 

2018-08-05 09:08

 

    СУИС-ийн ХБНГУ-ын Дортмундын Их Сургуулийн Дизайны факультет болон Урбан Номадс // Номад Ситизенс ТББ-ын хамтарсан төслийн хүрээнд “Чингис хаан - соёлын зөрчилдөөн” сэдэвт арга хэмжээг өнгөрсөн өдрүүдэд оюутнуудын дунд зохион байгуулжээ.  



 

    Өнөөгийн монгол залуус Чингис хааны талаар юу боддог, дэлхий нийтэд төрүүлсэн сөрөг, зөрүү ойлголтын талаар санал солилцох боломжийг энэхүү арга хэмжээний үеэр оюутан залууст олгосон байна. 


    Энэ хугацаанд хийсэн ажлуудаа тайлагнах өдөрлөг өчигдөр “Bluemon” төвийн “Norphei Art Gallery” –д боллоо. 


    СУИС-ийн Дүрслэх дизайн урлагийн сургууль  /Д.Амгалангийн нэрэмжит/, Театр урлагийн сургууль, Бүжгийн урлагийн сургуулийн оюутнууд энэ үеэр германы алдарт “Dschingis Khan” дууны үгийг өөрчилж дуулснаа толилуулсан юм. Түүнчлэн “Өнөөгийн монгол залуус Чингис хааны талаар юу гэж боддог вэ?”,  “Өөрсдийн онцлог шинжийг илэрхийлэх ондоо ямар боломжууд байна вэ?” гэсэн асуултын хүрээнд “Чингис хаан – соёлын зөрчилдөөн” сэдвээр хийсэн оюутнуудын төрөл бүрийн ажлыг толилууллаа. 

 

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.