МАН-ын экс дарга нар Л.Оюун-Эрдэнийг шөнө дөлөөр дуудаж уулзжээ 

2018-08-08 11:25


    Эрх баригч МАН-ынхан ойрын үед ихээхэн бужигнаантай байна. Хэрүүлийн алим нь 60 тэрбумын бичлэг болоод байгаа.



 

    Өөрөөр хэлбэл, энэ ярианд нэр холбогдсон УИХ-ын дарга М.Энхболд, ингэснийхээ төлөө хариуцлага хүлээж,ард түмнээс уучлалт гуй гэж шахаад байгаа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хоёрыг тойрсон талцал маягийн юм үүсээд байгаа.


    Намынх нь гишүүд хоёр хоногийн өмнө /2018.8.6./ болсон Бага хурлаараа энэ бүгдийг шийдэх байх гэж харж байсан бололтой юм. Гэвч энэ нь талаар өнгөрсөн. Тиймээс тус намаас УИХ-д суудаг гишүүдийн нэлээд нь Ээлжит бус чуулган зарлуулах шаардлагад гарын үсэг зурахаар болсон байна.


    Мөн МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр /2018.8.7./ М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт хариуцлага тооцох тухай дүгнэлт гаргасан байна.


     Энэ бүгдээс шалтгаалсан уу, яасан өчигдөр орой Л.Оюун-Эрдэнийг МАН-ын шинэ, хуучин дарга нар дуудаж уулзжээ. Тэд “М.Энхболдтой эвлэр” гэж Л.Оюун-Эрдэнийг ятгасан байна. Харин Л.Оюун-Эрдэнэ “Энэ бол М.Энхболд, Л.Оюун-Эрдэнэ гэдэг хоёр хүний асуудал биш. Намайг ийм маягаар аргалах гээд хэрэггүй. М.Энхболд даргын 60 тэрбумаас болж МАН-ыг золиослох хэрэггүй. Шуудхан хэлэхэд, энэ 60 тэрбум, Эрдэнэтийн 49, 51 хувь, Бондуудын зарцуулалтын асуудал зэргийг ганц М.Энхболд, Х.Энхжаргал хоёроос болоод шийдэж чадахгүй бол 2020 онд МАН юу хэлээд зогсож байх юм бэ. Ард түмэн үүнийг хүсээд байгаа юм. Хэрвээ ийм байдлаар асуудлыг дарах гэж байгаа бол би тэмцлийн дараагийн шатанд тэмцэх болно” гэсэн хариуг өгчээ. 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

ЗочинjbdkaBDKJAb /202.9.42.6/

2018-08-08 11:36

ingej xelsen bol sain baina

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.