УИХ-ын дарга уучлалт гуйлаа

2018-08-20 19:20

 

    УИХ-ын дарга М.Энхболдыг төрийн албыг үнэлэн 60 тэрбум төгрөг босгох тухай ярьсныхаа төлөө ард түмнээс уучлалт гуйх, “60 тэрбум”-ын гэх хэргийг сэргээлгэх, УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, Нээлттэй сонсгол зохион байгуулах тухай гурван зүйлийн шаардлагыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өгсөн. 


    Уг шаардлагын хугацаа өнөөдөр /2018-8-20/ дуусгавар болж байгаа юм.
    УИХ-ын дарга М.Энхболд дээрх хугацаанд амжуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд шаардлагын хариуг өгсөн байна.


    Тодруулбал, УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр 18 цагийн үед УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд “60 тэрбум”-ын ярианд оролцсоныхоо төлөө ард түмнээс уучлалт гуйсан тухай албан бичгийг гардуулан өгчээ. 


    Мөн тэрээр “60 тэрбум”-ын хэргийн талаар, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай Л.Оюун-Эрдэнэ гишүүний шаардлагад ч бас хариу өгсөн тухай эх сурвалжийн мэдээлэл байна.


    Дашрамд дуулгахад, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ шаардлагынхаа хариуны талаар маргааш сэтгүүлчдэд мэдээлэл өгөх гэнэ.

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 5 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (5)

Зочин /46.1.119.140/

2018-08-21 20:46

Shudraga es urgelj yalj bhiin toloo zaluu gishundee talarhay

Хариулах 0 0
Erleg /66.181.161.87/

2018-08-21 19:38

Mongolchuudaas uuchilalt guila geech

Хариулах 0 0
Зочин /43.242.243.136/

2018-08-21 08:30

Уучлалт гуйсан уу?

Хариулах 0 0
Зочин /66.181.188.136/

2018-08-21 08:16

Уучлалт гуйгаад л болчихдог хэрэг үү шоу хийхээ болиоч доромжилж дуусаагүй л байна энэ [хориотой үг]ийг [хориотой үг]уулж ялыг нь үүрүүлээч

Хариулах 0 0
Зочин /77.154.202.3/

2018-08-20 22:04

Unen uu uuchlalt guisn ni

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.