Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийг Үндсэн хуулийн Цэцэд өгөх үү?

2018-08-22 16:53


    Өнөөдөр /2018-8-22/ үдээс хойш 14:00 цагаас зарлагдсан Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дахин хойшиллоо. 



 

    Учир нь тус Байнгын хорооны гишүүдийн ирц хүрээгүй байна. Ер нь бол Хууль зүйн 2018 оны долдугаар сарын 10-наас хойш ийм маягаар хуралдахгүй байгаа аж. Тиймээс хуралдаандаа ирсэн зарим гишүүн бухимдлаа илэрхийлсэн байна. 

    Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Раднаасэд дарга та Байнгын хороогоо хуралдуулахгүй саатуулаад байгаа нь ямар учиртай юм бэ. Энэ чинь явсаар Үндсэн хуулийн асуудал болно шүү” гэжээ.
Ингэхээр УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах асуудал Үндсэн хуулийн цэц дээр очиж шийдэгдэж ч магадгүй болж байгаа юм.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.