БХЯ-ны дэргэдэх “Цоглог” цэцэрлэг нээлтээ хийхэд бэлэн боллоо

2018-08-23 18:00

Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БХЯ-наас  нийгмийн хариуцлагаа дээдлэн хийж байгаа томоохон ажлын нэг нь “Цоглог” цэцэрлэг юм. Яамны дэргэд байгуулагдсан 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай энэ цэцэрлэг хичээлийн шинэ жил эхлэхэд нээлтээ хийнэ.  Урьд нь оффисын зориулалтаар ашиглаж байсан барилгад мэргэжлийн байгууллагаар зураг, төсөв гаргуулж, Барилгын хөгжлийн төвийн экспертизээр батлуулан зориулалтыг нь өөрчлөн цэцэрлэг болгон засварлаж, тохижуулаад байна.


 

 

БХЯ-ны харьяа аж ахуйн нэгж, байгууллагууд, Зэвсэгт хүчний анги, салбарт ажиллаж байгаа офицер, ахлагч, ажилтан албан хаагчдад   хүүхдүүдийнхээ төлөө сэтгэл хоёрдохгүй, тав тухтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх үүднээс “Цоглог”  цэцэрлэгийг байгуулжээ.

 

 

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын жишиг стандартыг эрхэмлэж, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлж, анги танхим, орчныг камержуулсан, гадна талдаа эко орчинг бүрдүүлсэн тоглоомын талбай, бүх төрлийн тоглоомоор хангасан, бүх өрөө тасалгаанд агаар шүүгч байрлуулжээ. Цаашлаад хүүхдүүд насныхаа онцлогоос хамаарч өдөрт ямар хэмжээний хоол хүнсээр хангагдах, хэрхэн эрүүл өсч бойжих вэ гэдэг дээр анхаарч, хоол хүнсний асуудлыг шийдэхээс эхлээд гал тогоог иж бүрэн тохижуулсан гээд цэцэрлэгт юу л байх ёстой тэр бүгдийг 100 хувь шийдээд байна.

 

 

Мөн БХЯ-ны харьяа мэргэжлийн олон байгууллага бий. Энэ байгууллагуудын оролцоотойгоор хүүхдүүдэд нэмэлтээр морин хуур, төгөлдөр хуур, шатар, даам зэрэг төрлүүдээр урлаг, спортын дугуйланг хичээллүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн Оюун ухааны академийн удирдлагуудтай хамтран ажиллах талаар ч ярилцаж, тэндээс багш нар урьж хичээл оруулах төлөвлөгөөтэй байгаа аж. Өөрөөр хэлбэл, өндөр өртөгтэй багш хөлсөлж, нэмэлт зардал гаргахгүйгээр хүүхдүүдээ хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ.

 

          


 
 
Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Зочин /93.66.204.167/

2018-10-24 07:38

ULAN BATOR миний хүмүүс Агвакерын зээлийн компанийг үүсгэн байгуулсан бодит болон жирийн зээлийн компаний орон сууцыг худалдаж авахын тулд зээл авах талаархи нотолгоо. Би өнөөдөр сайхан амраарай. , Миний нэрийг Абдуллах гэдэг бол би Рияд хотоос ирсэн. Өнгөрсөн 5 сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж, байшин худалдаж авлаа Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө миний итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийхийг хүсдэггүй байсан учраас би мөнгө зээлж авсан Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсан Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт И-мэйлээр өргөсөн: (albakerloanfirm@gmail.com) Би хэзээ ч итгэхгүй байсан ч би оролдож, 24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа. Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа, Зээл авахад [хориотой үг]рдлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Өнөөдөр та бүхэнтэй (Albakerloanfirm@gmail.com) утсаар холбоо барьж, зээлээ аваарай.  Альберкерийн зээлийн компанид зээл авахад нь туслаарай. Учир нь би энэ компанийг зээлдүүлэхгүйгээр амжилттай зээлээр авсан.

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.