ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД үнэ төлбөргүй бэлтгэх болзолтой УРАЛДААН ЗАРЛАЖЭЭ

2018-09-08 18:29



    "Элсэлт.мн" сайтын хамт олноос ЕБС-ийн 11,12 дугаар ангийн сурагчдыг элсэлтийн шалгалтад нь бүтэн жилийн турш үнэ төлбөргүй бэлтгэх болзолтой эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна. 




  "Элсэлт.мн" сайтаас хэрэгжүүлж буй “Миний МАРГААШ” төслийн хүрээнд “Би ХЭН болох вэ?” сэдэвт энэхүү эсээ бичлэгийн уралдааныг зарлаад байна. Нийтдээ гурван ялагчийг тодруулж, 10 сая төгрөгийн үнийн дүн бүхий сургалтад үнэ төлбөргүй хамруулах юм. Өөрөөр хэлбэл,  уралдааны ялагчдад ирээдүйн мэргэжил сонголтод нь зөвлөгөө өгөх, өөртөө итгэх, бие даах чадварыг эзэмшүүлэх, эзэмшихийг хүссэн мэргэжилд нь шаардлагатай хичээл, мэдлэгийг гүнзгийрүүлэн суралцах боломжоор үнэ төлбөргүй хангах ажээ. 


     Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг фэйсбүүкийн “elselt.mn” хуудас болон www.elselt.mn сайтын дараах холбоосоос авах боломжтой.  

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД бүтэн жилийн турш ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ бэлтгэнэ


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.