“POWER CUP 2018” тэмцээний БҮРТГЭЛ ДУУСАХАД 18 хоног үлдлээ

2018-09-12 12:38



   -Монголд анх удаагаа хамгийн өндөр шагнал буюу 60 сая төгрөгийн шагналын сан бүхий “POWER CUP 2018” болох гэж байна-




    бялдрынхаа зөв хөгжилд анхаарч, гоо сайхан, эрүүл мэнддээ санаа тавьдаг, спортлог хэн бүхний танил “Power Nutrition” нэг жилийн ойгоо угтаж Монголд хамгийн том буюу 60 сая төгрөгийн шагналын сан бүхий “POWER CUP 2018” нээлттэй тэмцээнийг бодибилдингийн спортоор сонирхон, хичээллэдэг хэн бүрийн дунд зарлаж байна. Тэгвэл энэхүү тэмцээний бүртгэл 10 дугаар сарын 01-ний өдрөөр дуусах юм байна. Магадгүй та бүртгүүлэхээр төлөвлөж байгаа бол амжиж бүртгүүлэхийг зохион байгуулагчдын зүгээс хүсч байгаа юм. 

    Таргалалт, илүүдэл жингээс улбаалж хүн амын эрүүл мэнд доройтон байгаа тул бие бялдрын зохистой хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхийг уриалж уг тэмцээнийг зохион байгуулахаар болсон гэнэ. Тэмцээний гол онцлог нь төрлүүдэд оролцогч тамирчдыг жингээр ангилахгүйгээр оруулах юм. Энэ нь тэмцээнийг улам сонирхолтой өрсөлдөөнтэй болгоно гэж зохион байгуулагчид нь үзэж байгаа аж.

    Монголд хамгийн анх удаагаа хамгийн өндөр шагнал буюу 60 сая төгрөгийн шагналын сан бүхий “POWER CUP 2018” нээлттэй тэмцээний талаар зохион байгуулагчдын нэг Б.Хүсэлтүвшингээс тодрууллаа.


    -Юуны өмнө энэхүү тэмцээнийг зохион байгуулах болсон зорилго хийгээд шалтгааны талаарх мэдээллийг хүргэхгүй юу?

    -Тэмцээн ирэх аравдугаар сарын 20-ны өдөр “Corporate Convention center”-д болно. Тэмцээний бүртгэл одоо ид үргэлжилж байгааг дуулгахад таатай байна. Тэмцээний гол зорилгын талаар асуулаа. Сүүлийн үед таргалалт гэх чимээгүй тахал нийгэмд маш их үүссэн. Тэгвэл бид бүхэн энэ өвчнөөс сэргийлэхээр зөв зохистой хооллолт, хөдөлгөөнийг уриалж залуучуудын дунд тэмцээн зарлахаас гадна үүгээрээ нийгэмд зөв мессэжийг тэмцээнд оролцогч залуучуудаар төлөөлүүлж хүргэхийг зорьж байна. Түүнчлэн өмнө нь энэ спортоор хичээллэж байгаагүй, хичээллэсэн ч ямар нэг тэмцээн уралдаанд оролцож байгаагүй буюу сонирхогчдын ангилалыг оруулж өгснөөрөө онцлогтой. Учир нь эдгээр залуус өөрсөдтэйгээ тэмцэж, өөрсдийгөө өөрчилж чадсанаар өөртөө болоод бусад хүмүүст эерэг нөлөө үзүүлж болох юм. Мөн ямар нэг улс төр, нам эвсэл, фитнессүүдийн холбоодоос тусдаа ангид болж байгаа зэргээр олон давуу тал, онцлогуудтай байгаа. 

 

    -Тэмцээн жингийн ангилалгүйгээр болно гэж байна. Нийт хичнээн төрөлд, хичнээн насны ангилалтай вэ. Мөн мэргэжлийн бус бодибилдингийн спортоор сонирхлоороо хичээллэдэг хүмүүст оролцох боломж бий юу?

    -Тэмцээний төрлүүдийн тухайд эмэгтэйчүүд “Мисс модель”, “Бикини модель”, “Атлетик бодибилдинг” төрөлд оролцоно. Ингэхдээ спортын амжилт, зэрэг цол үл харгалзан нээлттэй оролцохоос гадна өмнө нь хот, улс, олон улсын чанартай тэмцээнд амжилт гаргаж байгаагүй шинэ залуу тамирчдыг дэмжих зорилгоор зөвхөн тэдний дунд бас нэгэн өрсөлдөөн явуулна. Түүнчлэн “Атлетик бодибилдинг” төрлийг залуучууд буюу 21 нас хүртэлх болон насанд хүрэгчид гэж ангилал байгаа.

    Харин эрэгтэйчүүд “Спорт модель”, “Атлетик бодибилдинг”, “Бодибилдинг” төрөлд өрсөлдөх бөгөөд “Спорт модель” төрөлд оролцогсдын хувьд мөн залуучууд болон насанд хүрэгчид гэж ангилагдах юм. 


    -Шагналын сан 60 сая төгрөг гэж байгаа. Шагналыг хэрхэн олгох талаарх мэдээллийг сонсоё?


    -Төрөл тус бүрийн эхний 10 байр мөнгөн шагнал хүртэхээс гадна эмэгтэйчүүдийн төрлөөс нэг, эрэгтэй “Атлетик бодибилдинг”, “Бодибилдинг” төрөл болон “Спорт модель” төрлөөс тус бүр нэг, нийт гурван үнэмлэхүй ялагчийг тодруулж тус бүр 5 000.000 төгрөгөөр шагнах байдлаар нийт шагналын сан 60.000.000 сая төгрөг болж байгаа. Энэ нь Монголд хамгийн их шагналын сантай тэмцээн гэдгээрээ мөн онцлог болж байгаа. 

    Мөн тэмцээний үзэгчдийг олон гэнэтийн бэлэг хүлээж байна. Тэдгээрээс нэгийг нь задлахад Супер азтанг автомашинаар урамшуулах юм.  

    Иймд эрүүл мэнд, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлж чаддаг спортоор хичээллэгсдийг дэмжин урамшуулах, бодибилдингийн спортоор хичээллэхийн ач холбогдлыг мэдрүүлэх, залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон, эрүүлээр өнгөрүүлэхийг бид уриалж байна. Таньд амжилт хүсье.  


          
                  “POWER CUP 2018” Тэмцээнд хэрхэн бүртгүүлэх вэ?
 
    https://www.facebook.com/powernutritionllc/?fb_dtsg_ag=Adyk_3wVU8lA1mu8e5NcIRTUlkmY3S8UdZep8XtxZ44ugw%3AAdw5a8D0viPTyAq_jvDzSU0EbikOxyQ9lIpMha053X8KBw  

Фэйсбүүк хуудсанд тавигдсан мэдээллийн дагуу тухайн өдөр бидний очих фитнесс дээр өөрийн биеэр ирнэ.  

Бүртгүүлэхэд юу хэрэгтэй вэ: 
    Иргэний үнэмлэх
    2 хувь цээж зураг /4х6 хэмжээтэй /
    Бүртгэлийн хураамж 150 мянган төгрөг
Бүртгүүлсэн тамирчинд олгогдох урамшуулал:
    Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн (CP Sport-ийн спорт хэрэглээ 20% хямдарна)
    POWER CUP тэмцээний подволк 2ш
    Тэмцээний тасалбар 2ш
    Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн (эрүүл зөв хоололт/хэрэглээний сургалт)
    Бэлтгэлийн арга барил, техникийн сургалт

Хаана бүртгүүлэх вэ:
 “Меркури” захын хажууд байрлах “Power Nutrition” дэлгүүр дээр өөрийн биеэр ирж бүртгүүлэх 

Хугацаа: 
Бүртгэл 10 дугаар сарын 01-нийг хүртэл үргэлжилнэ.

 

 

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Зочин /93.66.204.167/

2018-10-24 07:36

ULAN BATOR миний хүмүүс Агвакерын зээлийн компанийг үүсгэн байгуулсан бодит болон жирийн зээлийн компаний орон сууцыг худалдаж авахын тулд зээл авах талаархи нотолгоо. Би өнөөдөр сайхан амраарай. , Миний нэрийг Абдуллах гэдэг бол би Рияд хотоос ирсэн. Өнгөрсөн 5 сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж, байшин худалдаж авлаа Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө миний итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийхийг хүсдэггүй байсан учраас би мөнгө зээлж авсан Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсан Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт И-мэйлээр өргөсөн: (albakerloanfirm@gmail.com) Би хэзээ ч итгэхгүй байсан ч би оролдож, 24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа. Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа, Зээл авахад [хориотой үг]рдлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Өнөөдөр та бүхэнтэй (Albakerloanfirm@gmail.com) утсаар холбоо барьж, зээлээ аваарай.  Альберкерийн зээлийн компанид зээл авахад нь туслаарай. Учир нь би энэ компанийг зээлдүүлэхгүйгээр амжилттай зээлээр авсан.

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.