Өнөөдөр "Латиф" сангийн ДОЛООН ЖИЛИЙН ОЙ тохиож байна

2018-09-22 12:33

          Монголын хошин урлагийн нэрт төлөөлөгч, жүжигчин, алиалагч Т.Латиф агсны нэрэмжит “Латиф” сангийн ДОЛООН жилийн ой өнөөдөр /есдүгээр сарын 22-нд/ тохиож байна.

 

         Ойтой холбоотойгоор сангийн тэргүүн Л.Байзда: “Манай сан одоогоос долоон жилийн өмнө буюу 2011 оны 9 сарын 22-нд байгуулагдаж байлаа. Нэг талаасаа бодоход бага хугацаа ч нөгөө талаас нь харахад догь хугацаа байна. Төлөвшлийн үе гэх үү дээ. Мэдээж өнгөрсөн хугацаанд бүх юм сайхан байсан гэж хэлж чадахгүй. Бас бүүр муу ч байсангүй. Хамгийн гол нь сан байгуулагдсан цагаасаа л уран бүтээлч хүүхдүүдийг хөгжүүлэхийг хүссэн. Тэр замаасаа хазайлгүй үнэнчээр зүтгэсээр өнөөдрийг хүрлээ.

 

         Харин өнгөрч буй нэг жилийн хугацаанд миний бие урлагт зүтгэсэн 30 жилийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтангадас одонгоор энгэрээ мялаалаа. Энэ шагнал надад илүү ихийг хийж бүтээх урам хайрласан учраас ойн энэ өдрөө ч хөгжмийн ард сууна.  Түүнчлэн сангийн маань “Хол зам туулна” дууг өнгөрсөн өвөл дуучин Амраа дуулж, клипжүүлсэн. Энэ дуу Монголын мянга мянган хосын сүлд дуу болж, найр хуримын энэ саруудад түлхүү эгшиглэж байгааг харахад сайхан байна. Энэчлэн олон зүйлийг өгүүлж болох ч нуршаад дэмий биз дээ.

 

         Ингээд сан байгуулагдсан цагаас өнөөдрийн хүртэл хамт яваа  нөхдөдөө, туслаж дэмждэг хамт олон, албан байгууллага  хайртай дотны бүхэднн ойн баярын мэндийг хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

 

         Энд нэмэхэд, сангийн хувьд өнгөрсөн хугацаанд урлагийн салбарт өөрийн хувь нэмэр оруулах олон ажлыг санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд наран ургах нутаг Дорнодоос эхлээд Баян-Өлгий хүртэл  21 аймгийн бүх сумдад аялан тоглолт хийж,  авьяаслаг хүүхэд, залууст дэмжлэг үзүүлсэн. Харин Улаанбаатар хотод том жижиг арав гаруй тоглолтыг тавьсан. Өдгөө сангаар дамжин 60-70 залуус хүсэл мөрөөдлөө биелүүлжээ. Өөрөөр хэлбэл эдгээр залуус өдгөө урлагийн чиглэлээр ажиллаж байгаа бол зарим нь ажиллаж ирсэн байна.

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.