Газар, төрийн алба, ашигт малтмалын маргаан нийт шийдвэрлэсэн хэрэг маргааны 48,7 хувийг эзэлж байна

2018-10-30 17:32


 
    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2018 оны 3 дугаар улиралд шинээр 1349 нэхэмжлэл, хэрэг хүлээн авч, 634 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Нийт шийдвэрлэсэн хэргийн дотор газрын маргаантай хэрэг 137  буюу 22%, төрийн албаны маргаан 86 буюу 13,5%,  ашигт малтмалын маргаантай хэрэг 84 буюу 13,2%-ийг тус тус  эзэлж байна. Өөрөөр хэлбэл дээрх 3 төрлийн маргаантай хэрэг нийт шийдвэрлэсэн хэргийн 48,7 %-ийг эзэлж байна.
 
    Шүүхэд хандсан иргэн, хуулийн этгээдийн  зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээсэн байдал:
Шүүхээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хандсан иргэн, хуулийн этгээдийн нэхэмжлэл хэрхэн шийдвэрлэгдсэнийг судлан үзвэл  Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлээр 397 хэрэг маргааныг  /шүүхийн шийдвэрээр / шийдвэрлэсэн байна. Энэ нь бүх шийдсэн хэргийн 62.6%-ийг эзэлж байгаа бол 54 хэрэг маргаан буюу 8,5%-д нь хэргийг хэрэгсэхгүй болгожээ. 
Нийт 634 хэргээс 183 буюу 28,8%-ийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.  


 
    Улсын төсөвт 102.373.369 төгрөгийн орлогыг оруулсан байна


Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 3 дугаар улиралд улсын тэмдэгтийн хураамжид нийт 102.373.369 төгрөгийн хураамж төсвийн орлогод оруулсан байна. 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.