ХЭҮК-оос Дорноговь аймагт хүний эрхийн шалгалт хийж байна

2019-01-14 16:41

 

    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан Ажлын хэсэг 2019 оны 01 дүгээр сарын 14-19-ний өдрүүдэд Дорноговь аймагт ажиллаж, хүний эрхийн хяналт шалгалт явуулж байна.



 

    Ажлын хэсэг өнөөдөр Дорноговь аймгийн төвд байрлах эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна.

 

Уг шалгалтын зорилго нь үндэсний хууль тогтоомж болон олон улсын гэрээнд заасан эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг шалгахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг баталгаатай хангуулах талаар холбогдох байгууллагад шаардлага, зөвлөмж хүргүүлэх, тодорхой арга хэмжээ авахад чиглэж байгаа бөгөөд уг ажлыг эрүүл мэндийн байгууллагуудад бүтэн жилийн турш зохион байгуулах юм.

 

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж мөн өдрүүдэд Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг сумдад ажиллаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийнэ. Хяналт шалгалтын хүрээнд дээрх сумдын нутаг дэвсгэрт уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа нь Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, үндэсний хууль тогтоомжоор баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөнд нөлөөлж буй эсэхийг шалгана. Хяналт шалгалтыг иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэлд үндэслэн явуулж байна.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.