ТУРК УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2019-03-04 16:54

 

    УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалтыг Батлан хамгаалах яаманд 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч уулзлаа. 



 

    Уулзалтын эхэнд сайд Н.Энхболд Элчин сайдтай дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд хоёр орны Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Тэрээр хоёр орны цэргийн хамтын ажиллагааны хүрээнд манай Зэвсэгт хүчний шинэчлэлийг дэмжиж, цэргийн зориулалтын буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлж байгаад БНТУ-ын Засгийн газар, БХЯ-нд талархал илэрхийлэв. Энэхүү тусламжаар ирсэн тоног төхөөрөмж, материал нь Зэвсэгт хүчний шинэчлэлд өндөр ач холбогдолтой байгааг ч цохон тэмдэглэв. Мөн Монгол Улсаас Турк Улсад суух Элчин сайдын яаманд цэргийн атташег суулгах асуудлыг шийдвэрлэсэн талаар дурдаад цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд цэргийн атташе нарын үүрэг чухал болохыг онцолсон юм. Түүнчлэн хоёр орны Засгийн газар хоорондын комиссын даргын хувиар бүх салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцлоо. 


    Элчин сайд Ахмет Язалт Монгол, Турк улсын Батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж байгааг тэмдэглэж хэлээд цаашдын харилцааг шинэ шатанд гаргаж хөгжүүлэх, Батлан хамгаалах салбарын дээд, дунд шатны харилцан айлчлалыг зохион байгуулах, цэргийн алба хаагчдын мэдлэг, боловсрол, ур чадварыг дээшлүүлэх, Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлж, харилцан туршлага солилцоход хамтран ажиллах сонирхолтой байгаагаа талууд харилцан илэрхийлж байсан юм. 
 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.