Халдвар авсан нэг иргэний биеийн байдал хүндэвтэр байна

2020-03-19 11:49
ХӨСҮТ

ЭМЯ-наас мэдээлэл хийв. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр буюу энэ сарын 17-ны өдөр ХӨСҮТ-д нэг, Говь-Алтай аймагт нэг, Сэлэнгэ аймагт хоёр тохиолдол бүртгэгдсэн байсан. Эдний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. 18-нд Сэлэнгэ аймагт гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна" гэв. 

 

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

 

 

-Коронавирусийн халдвар авсан зургаан иргэний биеийн байдал хэр байгаа вэ?

 

-Батлагдсан зургаан тохиолдлын дөрөв нь харьцангуй дунд, Франц иргэний биеийн байдал тогтвортой байна. Бас нэг тохиолдлын биеийн байдал хүндэвтэр байгаа. 

 

 

-Тусгай үүргийн онгоцоор нийт хэдэн иргэн авчирсан бэ? 

 

-Дөрвөн удаагийн нислэгээр 1000 гаруй иргэдээ авчирсан. Шинжилгээнүүдийг нь хийгээд явж байгаа. Өчигдөр Истанбулын онгоцоор ирсэн иргэдээс нь 25-г нь ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Үлдсэнийг нь тусгаарлах байруудад ажиглаж байна. 

 

 

-Сургууль цэцэрлэгийн хөл хориог сунгах саналаа өгсөн байна лээ? 

 

Д.Нарангэрэл: Цар тахар зарлагдсан. Хэдийгээр БНХАУ өвчлөлөө бүрэн хяналтдаа авсан ч Европт тархалт өндөр байгаа. Маш олон эрдэмтэн судлаачдын материалтай танилцахад, хөл хориог аажмаар цуцлахгүй бол эргээд өвчлөл тархах магадлалтай гэсэн байна. Хөл хориог нэг өдөр алдаж тавихад өвчлөл 40 хувь нэмэгдэнэ гэдэг бол асар их тоо. Тиймээс хүүхдүүдээ, иргэдээ хамгаалах үүднээс сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах саналаа өгсөн. Мөн коронавирусийн халдвар авсан иргэдээ дайрч, доромжлох зүйл олон нийтийн сүлжээгээр байх шиг байна. Энэ нь ар гэрийнхэнд нь хүнд тусч байгааг ойлгох хэрэгтэй. Эв нэгдэлтэй, ялгаварлан гадуурхахгүй байх хэрэгтэй. 

 

 

-Вакцины тухай мэдээлэл өгөөч? 

 

 

- АНУ анхны вакцинаа гаргаж аваад хүн дээр туршилт хийсэн. Тиймээс эрдэмтэн судлаачид вакцин гартал гэртээ хөл хориогоо үргэлжлүүлэх зөвлөгөөг өгч байгаа. 5-6 сарын дараа вакцин гарах магадлалтай. Эргээд 9, 10 дугаар сард тархалт гарах магадлалтай гэх таамаг бий. Тиймээс тархалт дахин дэгдэхээс өмнө вакцин гаргаж авах байх.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.