Германд халдвар авсан хүний тоо 29000 орчим боллоо

2020-03-24 11:28

 

 

БЕРЛИН. /TASS/. Германд коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 17 хувиар нэмэгдэж, 29000 орчимд хүрчээ. Халдварын улмаас 119 хүн нас барсан тухай ХБНГУ-ын Холбооны Эрүүл мэндийн яамны мэдэгдсэнийг “FOCUS online” сонин иш татан мэдээлжээ.   

 

Халдварын тархалтад хамгийн их өртсөн бүс нутгуудад Умард Рейн-Вестфал, Бавария болон Баден - Вюртемберг мужууд багтаж байна. Тухайлбал, Умард Рейн-Вестфал мужид 8224 хүн коронавирусээр халдварласан бол Бавария болон Баден-Вюртемберг мужуудад коронавирусний халдвар авсан хүний тоо 5719 болон 5333 болж нэмэгдсэн байна. 

 

 

Өнгөрсөн оны сүүлчээр БНХАУ-д бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирусний халдвар дэлхийн 195 улс орон, нутаг дэвсгэрт тархаад байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн мэдээллээр, халдвар авсан нийт хүний тоо 379 мянга гаруйд хүрч, 16 мянга гаруй хүн нас баржээ.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.