ХӨСҮТ: Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн 22 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

2020-03-24 11:53

 

 

     Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл "Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн 10 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирээд байна. Энэ нь манай улсад тархахгүй гэсэн баталгаа биш. Учир нь дэлхийн 194 улсад коронавирусийн халдвар тархаад байна. Энэ цаг үед манай улсад хандив өргөсөн АНУ-д талархаж байна" гэв. 

 

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Иргэд эмнэлгээр үйлчлүүлэхдээ амны хаалт сайн хэрэглэх хэрэгтэй. Коронавирусийн халдвараас сэргийлэхэд албан газар, хувь хүний хичээл зүтгэл маш чухал байна.

 

Шүүх хурлыг онлайнаар явах асуудлыг зохицуулж өгөөч гэсэн гомдол маш ирж байгаа. Учир нь шүүх танхимд олон хүн бөөгнөрч байна гэсэн мэдээлэл манай утсаар ирсээр байна. Халдварын оргил үе нь дараа сард дэгдэж магадгүй гэдгийг ДЭМБ-аас анхааруулж байна. Тиймээс иргэд яамнаас өгч байгаа зөвлөгөөгөө сайн дагах хэрэгтэй" гэв. 

 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Яг өнөөдрийн байдлаар 2057 иргэн тусгаарлагдах байранд байна. Мөн 297 эмч, сувилагч яг тусгаарлагдах байруудад байгаа иргэдэд үйлчилж байна" гэлээ. 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.