Цэцэрлэг суманд галзуугийн тохиолдол бүртгэгдлээ

2020-03-24 11:55

 

 

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 1-р багт малчин айлын хот руу дайрсан чоныг устгаж дээж авч шинжлүүлэхэд галзуу өвчин туссан нь батлагдсан байна.

 

Чоно хазсан малыг устгаж тухайн газарт 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Тус аймгийн 23 сумаас 19 нь галзуу өвчний голомттой бөгөөд урин дулааны цагт өвчний вирус илүү сэргэдэг гэнэ. Мөн  хаврын улиралд зэрлэг амьтдын зан араншин өөрчлөгддөг учраас бага насны хүүхдийг нохойноос хол байлгах, тэжээвэр нохойдоо хоол өгөхдөө анхаарал болгоомжтой байхыг Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газраас анхааруулан сэрэмжлүүлж байлаа.

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.