Ч.Хүрэлбаатар: Нийт аж ахуйн нэгжийн 99.99 хувь нь НДШ төлөхгүй

2020-04-19 14:49
Ч.Хүрэлбаатар: Нийгмийн даатгалаас 6 сар чөлөөлөгдөнө

 

 

Шинэ коронавирусын халдвар газар авч хөл хорио тогтоосон энэ үед Монгол Улсын Засгийн газар иргэд, аж ахуй нэгжүүдэд чиглэсэн шат дараалсан шуурхай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь энэ сарын 1-нээс 10 дугаар сарын нэгнийг хүртэл зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх шийдвэр юм.  Засгийн газрын хуралдаанаар албан ёсны шийдвэр гарч журам баталснаас хойш иргэдийн дунд буруу ташаа ойлголт их байгаа учраас Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар албан ёсны тайлбарыг өглөө.

 

Дараах даатгуулагчид НДШ-ээс зургаан сар чөлөөлөгдөх юм байна. Үүнд: 

 

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд
- Төрийн бус байгууллагууд
- Төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулиуд

- Сайн дурын бүх даатгуулагчид чөлөөлөлтөд хамрагдана.

 

Монгол Улсад татвар төлдөг 108 мянган аж ахуйн нэгж байгууллага байдаг байна. “Чөлөөлөлтөд хамрагдсан дээрх даатгуулагчид Монгол Улсын бүх хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын 99.99 хувь юм. Харин үлдсэн 0.01 хувьд нь алтны компани зэрэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж багтаж байна. Алтны үнэ дэлхийн зах зээл дээр сүүлийн найман жилийн хугацаан дахь хамгийн өндөр төвшиндөө хүрсэн. Тиймээс дээрх чөлөөлөлтөд хамрагдахгүй. НДШ-ээс чөлөөлснөөр ажилтан болон ажил олгогчдын зүгээс татвар төлөхгүй. Үүнийг Монгол Улсын Засгийн газар төлнө. Харин нэгэнт төлөгдсөн бол буцаан олгоно” гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.  

 

Түүнчлэн Засгийн газраас авч хэрэгжүүлнэ гэсэн бусад арга хэмжээнүүд ч эхнээсээ хэрэгжиж эхэлсэн. Тухайлбал, нефть бүтээгдэхүүний үнийг бууруулах, хүүхдийн мөнгийг 50 хувиар нэмэгдүүлэх ажил улс орон даяар хэрэгжээд эхэллээ. Гуравдахь буюу Нийгмийн даатгалын шимтгэл,  Хувь хүний орлогын албан татварыг тэглэх ажил ийнхүү эхэлж байна” гэдгийг тэрбээр онцолсон юм.

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.