НӨАТ-ын сугалааны 30 сая төгрөгийн азтан өнөөдөр тодорно

2020-04-19 15:03

НӨАТ-ын урамшууллын 2020 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 19-ний ням гаригт "Боловсрол" телевизээр орон даяар шууд явагдана.

 

Иргэн та 2020 оны гуравдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Супер шагналын эзэн 30 сая төгрөг хожно.

 

Өмнө нь: Ангөрсөн хоёрдугаар сард 38 сая баримтаас бүртгэгдсэнээс 26,237,085 баримт нь сугалаанд хамрагдсан. Энэ үед 30 мянган төгрөгийн азтан 23,389, 100 мянган төгрөгийн азтан 2,339, нэг сая төгрөгийн азтан 235, гурван сая төгрөгийн азтан 24, таван сая төгрөгийн азтан 3, 30 сая төгрөгийн азтан 1 шалгарсан юм.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.